Орон нутагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Орон нутагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

Орон нутагт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

‘Монголын хөрөнгийн бирж’ ТӨХК-аас орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор  Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үнэт цаасны компаниуд болон ‘Эрдэнэс таван толгой’ ХК-тай хамтран Дархан-Уул, Булган, Орхон аймгуудад “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 3000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

Нээлттэй өдөрлөг арга хэмжээг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч үйлчлүүлсэн бөгөөд оролцогч байгууллагууд хамтран цаашид бусад аймгуудад уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж