ДАШТ: Шар айргаас гадна оргилуун дарс эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Шар айргаас гадна оргилуун дарс эрэлттэй байна

ДАШТ: Шар айргаас гадна оргилуун дарс эрэлттэй байна

Хөлбөмбөгийн тэмцээнийг дагалддаг уламжлалт “ундаа” нь шар айраг. Зургадугаар сарын 14-нд эхэлсэн ДАШТ-ээс хойш Оросын баар, ресторануудад шар айрагны гүйлгээ эрс нэмэгджээ.

Гэхдээ РИА Новости агентлагийн мэдээлснээр шар айргаас гадна оргилуун дарс, дарс хөгжөөн дэмжигчдийн дунд их эрэлттэй байгаа ажээ. Харин өндөр градусын архины хэрэглээ нэмэгдээгүй байна.

Дарс импортлогч MBG Wine компанийн мэдээлснээр жирийн жилтэй харьцуулахад тэдний бүтээгдэхүүний эрэлт энэ сард дөрөв дахин өсчээ. “Бид тэмцээнийг тооцоолсон ч таамаг зөрөх тохиолдол гарч байна. Тухайлбал, Сочи хотноо болсон Португали-Испанийн тоглолтын үеэр бидний тооцоогоор гурван тоглолтод хэрэглэх дарс борлогдсон” хэмээжээ.

Өндөр градустай архи үйлдвэрлэдэг Beluga Group-ийн хэвлэлийн албаны мэдээлснээр эдний компанийн борлуулалтад одоогоор ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ажээ.

Тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс тоглолт болж байгаа хотуудад архи, согтууруулах ундааны борлуулалтад зохицуулалт хийсэн. Тухайлбал, тоглолтын өмнө болон тоглолт болох өдөр согтууруулах ундааны борлуулалтад хязгаарлалт хийсэн. Мөн шилэн савлагаатай согтууруулах ундааны борлуулалтад хязгаар тавьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж