Конвива хэмээх телевизийн судалгааг бүртгэн хянадаг байгууллагаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэгчид телевизийн сувгаар бус ихэвчлэн онлайнаар үзэж байна гэжээ. Судалгааг хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэлхийн хэмжээнд цацаж буй NBC, HULU, Sky, FOX Telemundo зэрэг сувгуудын мэдээлэлд тулгуурлан явуулжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ нь одоогийн байдлаар хэсгийн тоглолтууд явагдаж байгаа бөгөөд үүнийг Америк хөлбөмбөгөөс даруй 40 хувиар илүү үзэгчид шимтэн сонирхож байгаа гэсэн судалгаа гарчээ. 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг 1.5 сая хүн үзэж байсан бол 2014 оны 3.2 сая хүн хүлээн авч үзжээ. Харин 2018 оны хөлбөмбөг ДАШТ-ийг 7.7 сая хүмүүс тогтмол үзэж байна гэж мэдээлсэн байна.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн зургаадугаар сарын 16-нд болсон Аргентин болон Исландын тоглолтыг 7.7 сая хөлбөмбөг сонирхогч фанатууд үзсэн байна. Тус тоглолтод Аргентин, Исландын багууд 1:1 харьцаатайгаар тэнцсэн юм. Харин өнгөрөгч мягмар гаригт болсон Англи болон Тунисын тоглолтыг 3.3 сая хүн үзсэн хэмээн BBC агентлаг мэдээлжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: independent.co.uk