Галт тэргэнд амаржсан эх, хүүгийн бие сайн байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд амаржсан эх, хүүгийн бие сайн байгаа гэв

Галт тэргэнд амаржсан эх, хүүгийн бие сайн байгаа гэв

Замын-Үүдээс Улаанбаатарыг чиглэж суудлын галт тэргэнд зургаадугаар сарын 24-ны өдөр Сайншандаас суусан зорчигч эмэгтэй амаржиж хүү төрүүлжээ. Одоогийн байдлаар эх хүүгийн бие сайн байгаа бөгөөд Нэгдүгээр амаржих газарт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Эмэгтэйг төрөх үед 31-р вагоны даргаар ажиллаж явсан Л.Төгсжаргалаас зарим зүйлсийг тодруулсан юм. “20 гаран насны жирэмсэн эмэгтэй Сайншандаас манай вагонд суусан. Зүүнбаянд цэргийн ангид ажилладаг юм билээ. Шөнө 10 минутын зайтай өвдөөд байна гэж байгаад сүүлдээ бүр өвдөөд өглөө 06.00 цагийн орчим төрсөн. Манай вагоны үйлчлэгч Н. Намжилмаа, Б. Бурмаа нар эх барьж авсан. Төрөхдөө ямар нэгэн хүндрэл гараагүй. Төрөх хугацаа нь долдугаар сарын 6,7-ны үед байсан юм билээ. Манай галт тэргээр хот руу төрөхөөр явж байгаад галт тэргэнд хүүтэй боллоо. Хот руу дөхсөн байсан болохоор төрөөд удалгүй Амгалан өртөө дээр хүргэсэн. Түргэний тэрэг дуудсан байсан учир нэгдүгээр төрөх рүү аваад явсан. Хадам ээж гэх хүн нь тосож харагдсан юм. Эрүүл саруул хүү төрсөнд манай галт тэрэгнийхэн баяртай байгаа” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж