Он гарсаар 367 хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд өртөж, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн тоо судалгаа байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлагын 71.2 хувийг нь хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг, хойд аав, хамаатныхаа ах, танилдаа хүчиндүүлсэн байна.
Түүнчлэн улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2018 оны эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болон нэмэгдсээр байгааг судалгаа харуулж байна. Өнгөрсөн онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн статистик мэдээлэл гарсан байдаг. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх нь эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Тиймээс насанд хүрээгүй охиддоо тавих хараа хяналтаа сайжруулах, тэдэнтэй ярилцаж байх ёстой гэдгийг зөвлөж байна.