Д.Хаянхярваа: Тавантолгойн  үнэлгээг Америкийн компаниар  хийлгэсэн

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Тавантолгойн  үнэлгээг Америкийн компаниар  хийлгэсэн

Д.Хаянхярваа: Тавантолгойн  үнэлгээг Америкийн компаниар  хийлгэсэн

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.  ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэн учир  хууль санаачлагчид нь буцаасан юм.  Тиймээс гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусган Засгийн газарт дахин  өргөн барьсан.  Тэгвэл МАН-ын бүлэг тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр  бүлгийн хурлаараа дэмжжээ.

Энэ талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Татварын багц хуулийн төсөлд томоохон ажлын хэсэг байгуулж, энэ ондоо багтаан татварын багц хуулийг батална. 2020 оны төсвийг хэлэлцэхдээ татварын багц хуулийг тусган хэлэлцэх нь зүйтэй  гэсэн зарчмын саналд нэгдсэн. Мөн Тавантолгой төслийг хөдөлгөхдөө IPO гаргая гэдэг улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг аль хэдийн гаргасан. Засгийн газраас оруулж ирсэн тус тогтоолын төслийг  бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээ  хөдөлгөх шийдвэрээ одоо гаргаж байж  ажиллах боломж бололцоог нь хангаж өгөхгүй бол цаг хугацаа алдаж намрын чуулганаар орж ирэхэд Засгийн газар хийх ажилгүй сууна гэдгийг гишүүдийн ихэнх нь хэлж байна.  Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил нь  тун тодорхой болчихсон  байх болно” гэв.

-Тавантолгой төслийн 30 хувийг  олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахдаа хэрхэн үнэлэх вэ. Мөн ашиглалтыг хэрхэн  явуулах талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар намар гэхэд энэ бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын  оруулж ирсэн тогтоолын төслийг  дэмжиж гадаад, дотоод талдаа ажиллах эрхийг нь өгч байна гэсэн үг.  Засгийн газар намар гэхэд бүх зүйлийг тодорхой болгосон байна гэж ойлгох хэрэгтэй.

-Эхний ээлжид Тавантолгой ордыг бүхэлд нь хэдээр үнэлсэн бэ?

-Тавантолгой төслийг үнэлгээг Америкийн компаниар  үнэлүүлсэн. Ойролцоогоор 5.4 тэрбум ам.долларын үнэлгээний дүн байсан. Бүлэг ордоо бүхэлд нь 30 хувь гэж үзэх үү эсвэл тусгайлсан орд дээр  30 хувь гаргаж явах уу цаашлаад үүнийгээ 1072 хувьцаатай яаж холбох уу  зэрэг  асуудалд Засгийн газар  зөвлөх компаниа авч ажиллана.

-Өөрөөр хэлбэл,  Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргах эрхийг нь Засгийн газарт өгсөн гэж ойлгох уу?

-Тийм ээ.  Мэдээж  хөрөнгө оруулалтын төслүүд нь бидэнд орж ирсэн байгаа. Тавантолгой бүлэг ордыг яаж  хөдөлгөх үү гэдэг шийдвэрээ л бид гаргаж байна гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж