Сингапурын засаг захиргаа өнгөрсөн зургадугаар сарын 12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг зохион байгуулахад нийт 16.3 сая сингапур ам.доллар /12 сая ам.доллар/ зарцуулсан гэжээ. Үүний ихэнх хувийг хоёр улсын удирдагчийн аюулгүй байдалд, харуул хамгаалалтад зарцуулсан гэж тус улсын ерөнхий сайд мэдэгджээ.
Уулзалт болохоос өмнө Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Ким Жон Уныг хүлээн авах зочид буудлын хөлсийг оролцуулаад 20 сая сингапур доллар зарцуулна гэж тооцоолж байсан юм. Ийм их хэмжээний мөнгийг уулзалтад зарцуулахын оронд улс орондоо ядаж нэг юм хийчихсэн бол гэсэн байр суурьтай иргэд цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнөж байсан юм.
Зургадугаар сарын 12-нд болсон Трамп-Кимийн түүхэн уулзалтаар хоёр улсын удирдагчид Сингапурт гурван өдрийг өнгөрүүлсэн юм. Тэд энэ уулзалтаар энхийн гэрээ байгуулж, хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
эх сурвалж: reuters