ДАШТ: Өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ДАШТ: Өнөөдрийн хуваарь

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 12 дахь өдрөө  үргэлжлэн явагдана. Өнөөдрөөс эхлэн хэсэг бүрийн гурав дахь тоглолт эхэлнэ. Одоогоор зарим хэсгээс шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорч эхэлсэн бол Испани, Португал, Аргентин зэрэг багууд хүнд байдал байгаа юм. 


Өнөө шөнө ‘А’, ‘В’ хэсгийн тус бүр хоёр тоглолт болно. 

‘А’ хэсгээс ОХУ, Уругвай хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан. Хоёр багийн өнөөдөр хэсгээ тэргүүлэхийн төлөө өрсөлдөнө. 

А хэсэг: 

  • ОХУ – 6 оноо (2 хожил)
  • Уругвай – 6 оноо (2 хожил)
  • Египет – 0 оноо 
  • Саудын Араб – 0 оноо 

Харин ‘В’ хэсэг сонирхолтой өрнөж байна. Энэ хэсгийн сүүлийн хоёр тоглолт маргааш өглөө болно. Испани-Морокко, Иран-Португал. Хэрвээ Иран Португалыг хожвол хасагдах шатанд өрсөлдөх боломж байгаа. Тиймээс өнөө шөнийн тоглолтын үр дүнгээс цааш өрсөлдөх хоёр багийн нэрс тодорно. 

В хэсэг: 

  • Испани – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Португал – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  • Иран – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  • Марокко – 0 оноо (2 хожигдол) 

Тоглолтын хуваарийг хүргэе.

ӨНӨӨДӨР

 

МАРГААШ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж