Өнгөрсөн долоо хоногт Осакад 5.5 баллын газар хөдлөлт тохиож, маш их хэмжээний хохирол учраад буй. Үүнтэй холбоотойгоор Япон улсын бусад мужуудаас сайн дураараа туслахаар 500 гаруй иргэн Осакад иржээ. Өнгөрсөн жилүүдэд болсон газар хөдлөлт, гамшгуудад өртөж байсан Кумамото, Мияаги, Хёого зэрэг мужуудад оршин суух иргэд сайн дураараа туслахаар ирснээс дийлэнх сайн дурын туслагчид нь орон нутгийн засаг захиргааны албан ажилчид байна. Газар хөдлөлтийн улмаас 5500 орчим байшин, барилга сүйдээд байгаа юм. Газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тооцоход маш их цаг хугацаа орно гэж Кумамото хотын дэд бүтэц төлөвлөлтийн ахлах Сейжи Харагүчи мэдэгдсэн байна.
Мияаги мужийн Натори хотын захиргааны ажилтан Хатцүми Охиса зургаадугаар сарын 22-ноос хойш Такацүкид байрлах хорогдох төвд сайн дураараа хүмүүст тусалж байгаа гэнэ. Бага сургуулийн биеийн тамирын зааланд тус хорогдох төв байрлаж байгаа бөгөөд хоргодог байранд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд санаа зовниж байгаагаа ярьжээ. Учир нь 2011 оны Тохокуд болсон гамшгаар хорогдох байранд хүмүүс өвдөж, хатгаа авч байжээ. Мөн “Оршин суугчдын сэтгэлийн түгшүүр, зовнилыг арилгахын тулд тодорхой хэмжээнд сэтгэцийн тусламж үзүүлэх хэрэгтэй” гэж Хёого мужаас Осакагын Ибараки мужийн хорогдох төвүүдэд туслахаар ирсэн гамшгаас хамгаалах ажилтан мэдээлжээ.
Г. Батмандах
Эх сурвалж : ASAHI