МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

Монголын хамгийн том сургууль болох МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл ирэх долдугаар сарын нэгнээс улс орон даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна. Бүртгэл нийслэл хот болон хөдөө орон нутгийн 21 аймгаас гадна БНХАУ, ОХУ, КАНАД, АНУ зэрэг улс орнуудад явагдана. МҮИС-д элсэх хүсэлтэй сурагчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж элсэлтийн бүртгэлийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс элсэлтийн  бүртгэлийн тухай мэдээллийг утсаар болон  онлайн хэлбэрээр, мөн МҮИС-ийн хичээлийн байруудаас хэрхэн авч, сонирхсон мэргэжлийнхээ ангид цаг алдалгүй бүртгүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Залуу эрдэмтэн багш нарын холбоо”-ноос хийсэн судалгаагаар, дунд сургуулийн төгсөгчдийн дунд МҮИС нь хамгийн хүсэмжит сургуулиар тодорчээ. Элсэгчдийн хүсэмжит сургуулиар тодорсон гол шалтгаанууд нь:

Нэгдүгээрт: Монголын хамгийн том их сургууль болж чадсан.

Хоёрдугаарт: МҮИС гэдэг нэр дэлхийн оюуны брэнд болсон.

Гуравдугаарт: Сургалтын чанар болон олон улс дахь нэр хүндээрээ тэргүүлж буй.

Дөрөвдүгээрт: Дэлхийн жишигт нийцсэн топ их сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, томоохон эмнэлэгтэй байдаг. Түүнчлэн МҮИС дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх эмнэлэгтэй болсон.

Тавдугаарт: Их сургуулийн материаллаг бааз, оюутны дотуур байр, эмнэлэг, инновацийн төв зэрэг хийж бүтээсэн бүхэн нь дэлхийн стандартыг хангасан

Зургадугаарт: МҮИС болон оюутны дотуур байр нь хамгийн ашигтай байршилд буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Гандантэгчинлэн хийдийн ард, ЭХЭМҮТ болон МҮОНРТ-ийн урд талд, худалдаа үйлчилгээний цогцолбор, кино театртайгаа ойр, Тасганы овооны уулзварын дэргэд байрлаж байгаа нь оюутан залууст олон талын боломжийг олгож байгаа юм.

Долдугаарт: МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын олгож буй голлох хэмжээний бүх мэргэжлийн боловсролыг МҮИС-аас авах боломжтой. /250 мэргэжлээр элсэлт авч байгаа/

Наймдугаарт: Гадаад захирал, гадаад багш нар ажиллахаас гадна гадаад оюутнууд суралцаж байна. Түүнээс гадна оюутнуудаа дэлхийн жишигт нийцсэн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.

Энэ бүх шалтгаан нь монголын залуус МҮИС-ийг сонгох гол шалтгаан болж байна.

Мөн монголын үндэсний хэмжээний хамгийн том их сургууль болох МҮИС нь АНУ, НИГЕР, КАНАД, ЯПОН, БНСУ, ОХУ, ТАЙВАНЬ, ЭНЭТХЭГ зэрэг нийт 26 орны 130 гаруй их сургууль, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай  байдаг. Энэ  хүрээнд багш, оюутанд чиглэсэн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийн ажилд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, түүнчлэн багш, оюутнуудыг гадаадын шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, хамтарсан судалгаа болон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. МҮИС-ийн 200 гаруй оюутан олон улсын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн хамгийн том үзүүлэлт юм.

Ялангуяа МҮИС-д дэлхийн өнцөг булан бүрээс буюу БНХАУ, ОХУ, АНУ, Тува, Буриад улсаас оюутнууд ирж суралцаж байна. Энэ жил Нигер улсаас долоон оюутан элсэн суралцахаар болсон нь МҮИС хэдийн дэлхийн хэмжээний брэнд их сургууль болсныг илтгэж байгаа юм.

Энэ жил МҮИС-ийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 16-20 хүртэлх насны залуусын оюуны чадавх, боловсролын түвшин, өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клубүүд болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, боксын клубүүдэд оюутан залуус маань үнэ төлбөргүй хичээллэх боломжийг олгож байгаа юм.

Мөн “МҮИС-д дурлагсад” буюу марафон гүйлт, бокс, жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, ширээний теннис, агаарын теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, олс таталт, чөлөөт болон спорт бүжгийн тэмцээн, парламентын тэмцээн, хамтлаг дууны тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Зөвхөн сонирхогчдын дунд болох эдгээр тэмцээн уралдаанд бусад их, дээд сургуулийн оюутнууд болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус ч өрсөлдөх боломжтой ажээ. Тэмцээн уралдаанаас шалгарсан шилдэг, манлайлагч сурагчид МҮИС-д үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулна. Үүнээс гадна ЭЕШ-ын оноогоор аймаг, дүүрэгтээ эхний 10-т жагссан сурагч их сургуулийн нэгдүгээр курстээ үнэ төлбөргүй суралцах боломжтой юм.

МҮИС-ийг сонгох элсэгчдийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан элсэлтийн бүртгэлийн баг нийслэлийн есөн дүүрэг, мөн хөдөө орон нутгийн 21 аймгийн төвүүд дээр ирэх долдугаар сарын нэгний өглөө 09:00 цагт зэрэг элсэлт авч эхэлнэ. Элсэгчид онлайн хэлбэрээр болон МҮИС-ийн төв байр буюу хичээлийн хоёрдугаар байр дээр биечлэн ирж бүртгүүлэх боломжтой. Мөн долдугаар сарын 2-ноос 4-ний хооронд “Blue sky” дээр зохион байгуулагдах “Боловсролын үзэсгэлэн яармаг”-т оролцож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлээрэй. Харин онлайнаар хэлбэрээр бүртгүүлэхдээ www.MNU.edu.mn вэб сайтын баруун дээд талын буланд байрлах ЭЛСЭЛТ дээр дарж ОНЛАЙН БҮРТГЭЛ гэсэн цэс рүү нэвтэрч орно. Энэ дагуу гарч цэсэд хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж БҮРТГҮҮЛЭХ дээр дарна.

"Болор дуран"-аар шалгав.

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хонгорзул Энхбат 2018-06-25 103.10.22.21

Маш их хичээлтэй ч гэл ээ бүх мэргэжилүүд байдаг би мүис-ийг миний сонирхол байна

ТЭНЭГ МОНГОЛЧУУД 2018-06-25 49.0.213.238

хөгжиж байгаа юмаа дэмжиж чадахгүй бол амаа хамхиж сур худлаа комны цаанаас дампуу энэ тэр дөнгөж 20 жил болж байгаа сургууль. хөгжил нь сайн л байнашд

Зочин 2018-06-25 49.0.213.238

МУИС-н нэрийг барьлаа л гэх юм. энэ сургууль чн ядаж л төлбөрөө нэмэхгүй оюутнууддаа байнга хөнгөлөлт үзүүлдэг. тэр улсын сургууль чинь төлбөр нэмэхээс өөр юу хийж чадаж байгаа юм. МУИС-д ч бай МҮИС-д ч бай адилхан сэхээтнүүд адилхан архчид байж л байгаа

Зочин 2018-06-25 103.229.121.6

Монголын хамгийн том хувийн их сургууль гэж бичих хэрэгтэй.

зочин 2018-06-25 59.153.113.157

Хуульч, эмч нарыг хувийн сургуулиар хэзээ ч бэлтгэдэггүй олон улсын жишиг байдаг.

Зочин 2018-06-25 202.131.225.197

BITGII HUDLAA SHAAGAAD BAI!!! BI DELHIIN 16 ORNOOR AYALJ AMIDARCH UZSEN. USA-D GEHED ULSIIN SURGUULI 4 L BDAG. TEDGEER NI DANDAA BATLAN HAMGAALAHIIN SURGUULI. BUH ANAGAAHIIN SURGUULIUD HUVIIN HEVSHIL BDAG. MUN HARVARD, YALE ZEREG HUULIIN SURGUULIUD BUGD HUVIIN HEVSHIL. YU CH MEDEHGUI BJ HUDLAA SHAAHAA BOLIJ UZ!!!!!

Sonnen 2018-06-25 94.127.25.130

Багш нарынх нь нийгмийн даатгалын дэвтрийг үзээрэй. 500 хүртэл мянган төг. Тийм газар хэн хичээл заах уу? 250 мэргэжилд ядаж 1000 багш байх ёстой л болов уу. Зүгээр л дээд боловсролоор тоглоом хийж буй бизнес.

Зочин 2018-06-25 103.26.193.140

x-tei bodlogo bodoj chaddaggui huuhduud ene surguulid orood injener bolj tugsdug bas l bodoj chaddaggui heveeree\n

Зочин 2018-06-25 103.26.193.140

MERGEJIL BURIIN ALUURCHIN BELDEH DAMJAA BOLSON SURGUULI DAA

Зочин 2018-06-25

Босго оноо байхгуй , дан гологдлууд элсүүлдэг байж олон чухал нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг гэхээр аймаар юмаа.Дээд боловсролтой ажилгүйчүүдийн арми дэндлээ

Зочин 2018-06-25

Энэ МУИС ын нэр зээлдэгч МҮИС гэгчийг шалгах хэрэгтэй

Zochin 2018-06-25 66.181.182.149

Yum surgadag yum uu ene surguuli

zochin 2018-06-25 202.72.242.178

yu ch medehgui bj tuilshirahaa bolioch 2usgee yalgaj chadahgui bj eldviin yum bichij surguuliin ner hundiig gutaahaa bolimoor yum.mongoliin undesnii ih surguuli dunguj neegdeed olnii sheesiig goojuulah gj bga yum chin 40jiliin bosgon deer bol AZIIN TOP boloh yum bn .

ОЮУТНЫ ТӨЛӨӨЛӨЛ 2018-06-25 49.0.213.42

ЗА ЁСТОЙ УУЧЛААРАЙ ТЭР ДООР БИЧСЭН ХҮМҮҮС ЛАВ МЭДЭЭ МЭДЭЭЛЛЭЭС ҮРГЭЛЖ ХОЦОРДОГ ШИНЭЛЭГ ЗҮЙЛИЙГ ЭРЖ ХАЙДАГГҮЙ БҮР НЭГ ДОРОЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ САНАГДЛАА. ҮНЭНДЭЭ ЭНЭ СУРГУУЛЬ 20 ЖИЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ! УЛСЫН СУРГУУЛИУД ЗҮГЭЭР Л ОЛОН ЖИЛ БОЛСОН ЕРӨНХИЙДӨӨ ХӨГШИН СУРГУУЛЬ. ТА НАР ЗАЛУУ ҮЕЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЯРЬДАГ ХЭР НЬ ЯАГААД ИЙМ АХИЦТАЙ ӨСЧ ХӨГЖИЖ БАЙГАА СУРГУУЛИЙГ ИНГЭЖ АДГИЙН МУУГААР ХЭЛЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА! БИ АШУҮИС-д СУРДАГ. ГЭХДЭЭ МАНАЙ СУРГУУЛЬ 75 ЖИЛ БОЛЖ БАЙЖ НЭГ ЮМ ОДОО Л ЭМНЭЛЭГ БАРИХ ГЭЖ БАЙХАД ЭНЭ СУРГУУЛЬ ЕРДӨӨ 20 ЖИЛ БҮР АНАГААХЫН САЛБАР СУРГУУЛЬ НЬ 5 ЖИЛ БОЛЖ БАЙНА. ИЙМ БОГИНОХОН ХУГАЦААНД АСАР ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БАЙГАА БАХАРХАИ АМЖИЛТТАЙ Л ЮМ БАЙНАЛЭЭ. ТА НАР ТЭР СУВИЛАХУЙН ДАДЛАГЫН КАБИНЕТИЙГ НЬ ОЧООД ХАРЧИХ. СОЛОНГОСЫН СУРГУУЛЬТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БИЙ БОЛГОСОН ГЭХЭД.... МОНГОЛД БАРАГ СУРГУУЛЬ ДОТРОО ТИЙМ ТУРШИЛТЫН ТАНХИМ БАЙХГҮЙ ШҮҮ! МАНАЙ АШУҮИС-Д Ч БАЙХГҮЙ ҮНЭНЭЭ ХЭЛЬЕ. ОЮУТНУУДЫГАА ХЭЛТЭЙ Л БОЛ ГАДААДЫН СУРГУУЛИУД РУУ ТЭТГЭЛГЭЭР ЯВУУЛЪЯ ГЭДЭГ СУРГУУЛЬ. БИТГИЙ ИЙМ БАЙ МОНГОЛЧУУДАА. ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛСИЙГ ДЭМЖИЖ СУР.

Зочин 2018-06-25 103.229.121.6

Битгий худал юм бичээд бай монголын хамгийн том дампуурлын сургууль гэвэл энэ нэр оновчтой болно

зочин 2018-06-25 49.0.213.238

үнэн ш дээ. болж бүтэж байгаа юмаа дэмжиж чадахгүй монголчуудын малаас дор сэтгэхүй

zochin 2018-06-25 202.72.242.178

hugjine gj yarina tegsen hirnee jinhene hugjliig harahaaraa muulna .muis yugaaraa iluu yum be tumnii huuhdiig shulahaas uur yu bga yum be.jil bolgon tulburuu nemne teglee gd busad surguulias yugaaraa ualgarch bga yum be.jinhene muljlug ih zan hund surtal ulsiin surguulid l bdag .muis.d orohod haanaasaa haalgach gj buun heel hahuuli dotuur bair ni gj bas buun asuudal tulburuu tulsun bailaa ch deer hahuuli uguhgui l bol adlaad bailgadaggui shd\n

Зочин 2018-06-25 64.119.18.70

Энэ нэрээ болиоч ээ. Хүмүүсийг төөрөгдүүлэхээ болох хэрэгтэй

ЭЦЭГ ЭХИЙН ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ 2018-06-25 103.26.193.93

ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ СУРАЛЦАГСАДЫН ХӨРӨНГӨӨР ҮҮ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ҮҮ ХЭТ БАРИЛГАЖУУЛЖ БАЙГААГАА ШИЛЭН ДАНСААР ОЛОНД ИЛГЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ.\n

зочтн 2018-06-25 103.26.194.50

Монголын хамгийн том сургууль гэдэг нь худлаа шүү оюутны төлбөр нэрээр эцэг эхийн халаас хоослон ядууралд түлхсэн цагааидаа гарсан дээрэмчид ,Та хувийн сургуульд орвол 4 жилийн дараа өндөр төлбөртэй бэлтгэгдсэн ажилгүйчүүдийн эгнээнд очино,

Ard 2018-06-25 64.119.21.127

End oroh hereggui dee!

Иргэн 2018-06-25 202.9.41.130

Энэ хогт дан гологдолууд л орношдээ. Эцсийн сонголт л энэ бх бх.

Zochin 2018-06-25 103.57.94.25

Ulsiin surguuliud l hamgiin tom n bas hamgiin mundag n!! Ene surguuli uy ve? Hen ch medekhgui unen panaaltai uymaa. Iim uymand surch tsag munguu urj bhr mergejil surgaltiin colleged suraad garval amidrald heregtei.

zochin 2018-06-25 202.21.127.170

hudlaa surtalchilahaa boliochee ene chin hamgiin tom surguuli bish, zugeer huviin surguuli. Ichmeer yum\n

zochin 2018-06-25 202.72.242.178

chi huviin tom kompaniar uilchluulehdee ichdeg u.jishee ni bank sanhuugiin baiguullaga

Зочин 2018-06-25 202.180.220.81

ингэж шоудахаа болимоор юм Энэ сургуульд сурсан хүмүүс тархиа цэнэглэдэггүй харин хулхидаж сурдаг ш дээ Төлбөрөө төлөөд 4 жил гадуур тэнэж яваад юу ч сурсан юмгүй дипломоо л авдаг Дараа нь ажлын байранд гологддог учраас хаана ч ажилд авдаггүй юм шүү

ЗОЧИН 2018-06-25 49.0.213.42

УЛСЫН СУРГУУЛИАС Ч АРХИЧИД ГАРДАГ

Зочин 2018-06-25 112.72.9.150

Дээд боловсролыг гутааж байгаа энэ шоуны байгууллагад анхаарлаа хандуулах цаг болсон!!!

зочин 2018-06-25 202.179.27.152

нэрээ өөрчил, ядаж байхад Монголын урдаа барьдаг МУИС- тай андуурах гээд байна ингэж асуудал үүсгэх хэрэгггүй

zochin 2018-06-25 202.72.242.178

muisiig hudlaa magtaad hadand gargachihsan muis hamgiin hulhi surguuli.nernees tsaashgui

Зочин 2018-06-25 202.21.127.162

Хулхи нэртэй хулхи сургууль. Хайран цаг, мөнгөө үрмээр бол энд ороорой.

Зочин 2018-06-25 202.131.227.82

Залуучууд минь, энд суралцаж хайран цаг хугацаа, хайран мөнгөө үрэв дээ

зочин 2018-06-25 59.153.113.157

Ийм сургууль хаана байдийн. Сонсооч үгүй юм бна

ЗОЧИН 2018-06-25 49.0.213.42

МЭДЭЭЛЛЭЭС ХОЦОРЧ ЯВДАГ ЧИНЬ ХАРАГДАЖ БАЙНА

Sonnen 2018-06-25 94.127.25.130

Тэр нь дээр