Саудын Арабын эмэгтэйчүүдийг автомашин жолоодох эрхийг өчигдөр буюу зургадугаар сарын 24-нөөс эхлэн зөвшөөрч эхэлсэн. Тэд аль хэдийнээ жолооны үнэмлэхийг нь олгоод эхэлсэн билээ. Уралдааны автомашин сонирхогч, Саудын анхны Феррари хөлөглөгч эмэгтэй Асийл Ал Хамад хориг тавигдсаны дараа ‘Формула 1’ Францын Гран Пригийн нээлтийн уралдааны парадад оролцсон анхны Саудын Арабын эмэгтэй болж байна.
Ал Хамад “Формула нэг”-ийн “Lotus Renault” багийн 2012 онд танилцуулж байсан Lotus E20 загварын машиныг унаж оролцсон байна. Тэрбээр зургадугаар сарын 5-наас хойш уралдааны автомашин хэрхэн унах тусгай сургалтанд суусан гэжээ.
Тэрбээр Guardian-д өгсөн ярилцлагадаа ‘Саудын эмэгтэйчүүд анх удаа автомашин жолоодох эрхтэй болсон нь үнэхээр гайхалтай. ‘Формула 1’-д машин унаж, оролцож байгаадаа маш их баяртай байна. Би хүмүүст боломжгүй зүйл байдаггүйг харуулахыг хүссэн. Ингэснээрээ Саудын Арабын эмэгтэйчүүдийг мотоспортоор хичээллэх эхлэлийг тавьсан гэж бодож байна. Цаашид Саудын Арабын эмэгтэйчүүд мотоспортоор хичээллэж амжилт гаргаасай гэж хүсч байна’ гэжээ.
Хамад Саудын Арабын мотоспортын холбоо болон Эмэгтэйчүүдийн мотоспортын хорооны анхны эмэгтэй гишүүн болж байгаа юм.
Гран При тэмцээн 1906 онд анх зохиогдож эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2008 онд уралдаан болж байжээ. Түүнээс хойш 10 жил завсарлаж, энэ жил уралдааныг дахин зохион байгуулжээ.