Хүүхдийн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулна

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хүүхдийн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулна

Хүүхдийн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) мэдээллээр өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алджээ. Тэдний 55 нь зам тээврийн ослоос үүдэн амиа алдсан аж. Үүний шалтгаан нь хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэдэггүйтэй холбоотой юм байна. 

Судалгаагаар хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаа нь автомашины аюулгүйн суудал харьцангуй үнэтэй байдагтай холбоотой ажээ. Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг.

Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48000-63000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулжээ. Тиймээс ГБХЗХГ импортлогчдод аюулгүй суудлыг ийм үнээр оруулж ирэх санал тавихад “Номин” компани саналыг хүлээн зөвшөөрчээ.

Улмаар наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Мөн тухайн суудлыг худалдан авсан хүнд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нэг жилийн эрх олгох юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж