Унгар улсад орон гэргүй байхыг гэмт хэрэгт тооцдог боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Унгар улсад орон гэргүй байхыг гэмт хэрэгт тооцдог боллоо

Унгар улсад орон гэргүй байхыг гэмт хэрэгт тооцдог боллоо

Унгар улсын эрх баригчид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж “орон гэргүй” байх нь гэмт хэрэг хэмээн үзэж хуулийн хэмжээнд хариуцлага тооцохоор болгожээ.  Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэхүү хуулийн төслөө өнгөрөгч лхагва гаригт парламентад илгээсэн бөгөөд олонхын саналаар дэмжигдэж, хэрэгжихээр болжээ. Шинэ хуульд дүрвэгчдэд ч хамаатай бөгөөд Унгар улсын нутаг дэвсгэрт хууль бусаар орж ирсэн дүрвэгсдэд хариуцлага тооцох, сэжигтнээр татаж хэрэг үүсгэх хэмжээний хариуцлагын заалтуудыг ч оруулжээ. Мөн гудамжинд амьдарсан хэнийг ч шууд гэмт хэрэгтэн гэж үзэж, хэрэг үүсгэхээр тусгажээ.

Харин үүнийг хүний эрхийг хамгаалагч  байгууллага болох Amnesty  “Унгар улс, хүний амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна” хэмээн мэдэгджээ.

Г. Батмандах

Эх сурвалж: NHK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж