АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсон цагаас хойш Цагаачлалын бодлоготоо хатуу арга хэмжээ авч байгаа нь шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Өнгөрсөн Бямба гаригт АНУ-ын засаг захиргаанаас 10 хүн, нэг сенатын гишүүд оролцсон жагсагчдын бүлэг Техасын цагаачдыг тусгаарлан хорих байрны нэг МакАлленд өлсгөлөн зарлаж эхэлжээ. Өлсгөлөн зарласны шалтгаан нь Трампын Цагаачлалын бодлогыг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзэн, эсэргүүцсэн явдал гэжээ.
Роберт Кеннедигийн ‘Хүний эрхийн байгууллага’-ын зохион байгуулсан өлсгөлөн зарлалт Бямба гаригт эхэлсэн бөгөөд 24 өдөр үргэлжилнэ гэж жагсагчдын бүлэг мэдэгдээд байна. Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн дунд жүжигчин Алек Болдвин, Мартин Шийн, Альфре Вудард, Карол Паундер, Левар Буртон гэх мэт алдартнууд оролцож байгаа ажээ.
Өлсгөлөн зарлах үйл ажиллагааг зохион байгуулагчдын нэг Техасын ‘Иргэний эрхийг хамгаалах төсөл’-ийн удирдагч Эфрен Оливарес жагсаалын үеэр хэлэхдээ ‘Эдгээр хүүхдүүдийг эцэг эхтэй нь нийлүүлсэн цагт л бидний тэмцэл дуусах болно’ гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Цагаачлалын бодлогын үр дүнд АНУ, Мексикийн хил дээр баривчлагдан хоригдож буй хууль бус цагаач иргэдийн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчдаасаа тусгаарлагдсан байдалтай хоргодох байранд өдөр хоногийг өнгөрөөж байгаа билээ.Трамп хүүхдүүдийн аюулгүй байдалд анхааран нэгдсэн хоргодох байр бэлдэж өгсөн юм. Өнөөдөр тэрбээр тусгаарлагдсан хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт хорих шийдвэрт гарын үсэг зуржээ.