З.Энхболдод Тавантолгойн хувилбарууд таалагддаггүй

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

З.Энхболдод Тавантолгойн хувилбарууд таалагддаггүй

З.Энхболдод Тавантолгойн хувилбарууд таалагддаггүй

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбараа УИХ-д өргөн барьж,  өнгөрсөн Баасан гаригт парламентаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Засгийн газраас өргөн барьсан хувилбар нь Нью-Йорк, Шанхай, Хонконгийн  бирж дээр Тавантолгой ордын 30 хувийг арилжаалж, 1-2 тэрбум ам.долларыг босгох бөгөөд энэ мөнгөөр авто зам, төмөр зам, нүүрс угаах үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тайлбарласан. Тавантолгойн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалснаар нийтдээ 5000 ажлын байр бий болно гэсэн тооцоолол гаргажээ.

Гэвч, Тавантолгой дахиад улс төрөө даахгүй унах, Засгийн газрын хувилбарыг гацаах сонирхол улс төрийн хүрээнд багагүй байна. ҮАБЗ-өөр Тавантолгойг хөдөлгөх Засгийн хувилбарыг дэмжсэн гэхч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд У.Хүрэлсүхийн засгийн хувилбарыг шүүмжилж, хоёр тэрбум тонн нүүрсийг хоёр тэрбум ам.доллараар наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ хэмээн жиргэжээ.

Тэрбээр жиргээндээ “Таван толгойн нүүрсний ордын 30% буюу 2 тэрбум тонн нүүрсийг 2 тэрбум $ оор зарна гэнэ. Өнөөдөр газар дээр нь нэг тонныг нь 70$ аар 140 тэрбум $ зарж байгаа. 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ. 2010 оны долдугаар сарын 7-нд бас наадмын өмнө УИХ-ын яг ийм 39-р тогтоол гарсан. найман жил хэрэгжээгүй. Дахин ав адилхан тогтоол гаргах шаардлага байхгүй. 2010 онд хоёр хөрштэйгээ транзит гэрээгүй байсан. Өнөөдөр манай нүүрс хоёр хөршийнхөө нутгаар хөнгөлөлттэй тарифаар далайн боомт хүрдэг болсон. Найман жилийн өмнөх тогтоолоо хуулж бичихдээ транзит гэрээ байгуулаагүй юм шиг бичжээ” гэсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордын 30 хувийг зарах Засгийн газрын бодлогыг Ардчилсан нам нухацтай авч үзнэ гэсэн бол О.Баасанхүүгийн зүгээс олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 Ч.Сайханбилэгийн засгийн үед Тавантолгойн гэрээг байгуулахын даваан дээр З.Энхболд гацааж байсан бол энэ удаад ч тэрбээр IPO хийх хувилбарыг дэмжихгүй байгааг хүмүүс буруутгаж,  тэгвэл З.Энхболдын хувилбарыг сонсъё гэсэн байр суурийг илэрхийлж буй. Ямартай ч Тавантолгойг хөдөлгөх хувилбар болгонд таагүй ханддаг З.Энхболдод энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах илүү дээр хувилбар байна уу, ингэхэд.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж