Авто уралдааны хамгийн нэр хүндтэй формула-1 уралдааны 2018 оны дэлхийн аваргын найм дахь гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын өмнөд нутгийн Ле-Кастелед болж ялагчаа тодруулсан байна. Тус гараанд “Мерседе” багийн Л.Хэмилтон 53 тойрог замыг 1.30 минут 11.385 сек-н амжилтаар туулж ялагч болсон. Ингэснээр Л.Хэмилтон “Феррари” багийн Герман нисгэгч С.Феттелиэс тэргүүллийг эргүүлэн авлаа. Харин түүний өрсөлдөгч, Францын гранпри гарааны өмнө дэлхийн аваргыг тэргүүлж байсан С.Феттел тэргүүлэгчээс нэг минутын алдагдалтайгаар тавдугаар байранд орсон.
Францын гранпри уралдааны онооны бүсэд багтсан нисгэгчид:
- Л.Хэмилтон “Мерседе” – 1 цаг 30 мин 11.385 сек
- М.Верстаппен “Ред Булл” – + 7. 090 сек
- К.Райкконен “Феррари” – + 25.888 сек
- Д.Риккиардо “Ред булл” – + 34.736 сек
- С.Феттел “Феррари” – + 1 мин 01.935 сек
- К.Магнуссен “ХААС” – + 1 мин 19.364 сек
- В.Боттас “Мерседе” – + 1 мин 20.632 сек
- К.Сайнз “Рено” – + 1 мин 27.184 сек
- Н.Хюлкенберг “Рено” – + 1 мин 31.989 сек
- Ч.Леклерк “Заубер” – + 1 мин 33.873 сек
Байрлал тогтоох гараанд “Мерседес”-ийн залуус хурдан байсан бөгөөд Л.Хэмилтон уралдааныг тэргүүн шугамнаас эхлүүлсэн бол В.Боттас түүний араас гарсан. Харин С.Феттел гурваас хөдөлсөн бөгөөд эхний тойрог дээр В.Боттасыг гүйцэж түрүүлэх оролдлого хийх үедээ шүргэлцсэн нь хоёр нисгэгчийн хувьд байр ухрах шалтгаан болсон. Ийнхүү Францын гранпри өрсөлдөөнтэй явагдаж Л.Хэмилтон дэлхийн аваргыг тэргүүлж эхэлсэн юм. Дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Австрид явагдана.
Б.БЯМБАБАЯР