‘Яг түүн шиг’ шоу нэвтрүүлэг өчигдөр буюу ням гаригт найм дахь дугаараа үзэгчдэдээ хүргэлээ. Дугаарын ялагчаар дуучин ‘Dua-Lipa’-г дуурайсан жүжигчин, алдарт эхийн одонт Ч.Очгэрэл тодорсон юм. Түүнийг “Universe best songs 2011” наадмын шилдэг оролцогч, “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр хүмүүс илүү сайн танина. Тэрбээр “Шоуны уран бүтээлчдэдээ талархаж байна. Цаашдаа улам хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Шоу нэвтрүүлэг эхэлснээс хойш Ч.Очгэрэл анх удаа түрүүлсэн нь энэ байлаа. Сонирхуулахад “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг арван дугаар гарсны дараа найман оролцогчдоос хоёр оролцогч хасагдана. Үлдсэн зургаан оролцогч шоуны ялагчийн төлөө өрсөлдөх юм.
Э.Бурам