Туркийн ерөнхийлөгчөөр Эрдоган хоёр дахь удаагаа сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Туркийн ерөнхийлөгчөөр Эрдоган хоёр дахь удаагаа сонгогдлоо

Туркийн ерөнхийлөгчөөр Эрдоган хоёр дахь удаагаа сонгогдлоо

Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. 99 хувийн санал тоологдсоноос Ноён Эрдоган 53 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ардын намаас  нэр дэвшигч Мухаррем Инс 31 хувийн саналаар удаалж байна. Ирэх баасан гаригт сонгуулийн албан ёсны нэгдсэн дүнг зарлана.

Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг явагдсан ба нийт 59 сая хүн саналаа өгчээ. Парламентын сонгуулийн үр дүнгээр Эрдоганы АК нам 42 хувийн саналыг авсан бөгөөд парламентад олонх суудлыг авч ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болжээ.  

Мухаррем Инс сонгууль өгч буй нь 

Эрдоган хэвлэлийнхэнд  хандаж ‘ Турк улс дэлхий нийтэд ардчилсан сонгууль яаж явагддагийг харуулж чадлаа’ гэжээ. Эрдоган 11 жил Туркийн ерөнхий сайдын албыг хашсаны дараа 2014 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. 

Сонгууль 2019 оны арваннэгдүгээр сард болох ёстой байсан ч төрийн тэргүүн Эрдоганы шинэ үндсэн хуулийн шийдвэрээр сонгуулийг урагшлуулахаар болжээ.

эх сурвалж: bbc 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж