Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Т.Эрдэнэтуяа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдсан аж. Энэ талаар АТГ-аас лавлахад “Ийм хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг баривчилсан” гэв.
У.ОЙДОВ