Чанар, загварлаг байдлыг хослуулсан “Инканто” брэнд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Чанар, загварлаг байдлыг хослуулсан “Инканто” брэнд Монголд ирлээ

Чанар, загварлаг байдлыг хослуулсан “Инканто” брэнд Монголд ирлээ

Өөрийгөө хайрладаг хүндэтгэдэг хэн боловч хамгийн түрүүнд сайн чанарын дотуур хувцас сонгохоос эхэлдэг.  Дотуур хувцас загварлаг чамин бас сайн чанарын материалаар хийгдсэн эрүүл мэндэд тустай байх нь чухал гэдгийг манайхан мэддэг болжээ. Монголчуудын сонголтыг дараагийн түвшинд авчрах нэгэн дэлгүүр нийслэл хотод нээгдлээ. Гэрэлт гудамжин дахь Сөүл плазад  Италийн алдарт брэнд “Инканто” албан ёсоор үүд хаалгаа нээснээр Улаанбаатар хотыг дэлхийн хэмжээний метрополитан хот гэдгийг нэг талаасаа батлах болов.

Дэлхийн загварын төв Милан, Венец хотуудын дунд нь байх Десенцано дел Карда хотод ерээд оны дундуур мэндэлсэн “Инканто” брэнд одоо нэгэнт чанар чансаа, тансаг мэдрэмж, үнэ цэнээрээ хүлээн зөвшөөрөгджээ. Амжилтад хүрч, өөрийгөө хүндэтгэж, эрүүл мэнддээ анхаардаг бүсгүйчүүд энэ брэндийг сонгон хэрэглэдэг гэдгээрээ алдартай. Тэр тусмаа гучаас дээш насны бүсгүйчүүдэд зориулж голлох бүтээгдэхүүнээ гаргадаг нь тэд чанар, үнэ цэнийг илүүтэй ойлгосон байдагтай нь холбоотой биз ээ. Халуухан, бүр халуухан гэсэн загварууд байдаг нь эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүдийн аазгайг хөдөлгөдөг нь дамжиггүй. Төрөл бүрийн загварын дотуур хувцас, унтлагын хувцас, оймс, усны хувцас, спорт хувцас мөн хөвөн даавуун материалтай дээд зэрэглэлийн дотуур хувцсыг боломжийн үнээр авах нөхцлийг “Инканто” нэрийн дэлгүүр бидэнд олгож байна. “Инканто” брэнд нь биед эвтэйхэн, чанартай дотуур хувцас загварлаг, халуухан байж болдог гэдгийг батлахыг зорьж ирсэн. Тэд бүх насны эмэгтэйчүүдийг өөрсдөдөө итгэлтэй байлгах эхний алхмыг “Инканто” дотуур хувцас гэж амладаг. Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд зориулсан дотуур хувцас, оймс, хүүхдэд зориулсан дотуур хувцас, унтлагын хувцас оймсыг эндээс авч болно.

Дэлхийн өнцөг булан бүрт үүдээ нээж, 270 гаруй дэлгүүртэй “Инканто” брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэх шалгуурыг давж, яг Итали дахь стандартаар, үйлчилгээний тавиур, тавилга нэг бүрийг нь Италиас авчирчээ.

Ийнхүү монголчуудыг чанар чансаа мэдрэгдсэн дотуур хувцасаар гоёх “Инканто” бидний өдөр тутмын хэрэглээ болох боломж нээгдлээ. Дашрамд сануулахад зун цаг болж, усны хувцас хамгийн эрэлттэй байдаг энэ үед хамгийн загварлаг хамгийн чанартай бикинигээр гоёхыг хүсч байвал хаашаа очих маань тодорхой боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж