Төсвийн орлого 248.8 тэрбумаар давж биелжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого 248.8 тэрбумаар давж биелжээ

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх болсон талаарх мэдээллийг Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдэд өглөө. Өмнөх жилүүдэд Монгол Улс нь төсвийнхөө цоорхойг нөхөхийн тулд тодотгол хийдэг байсан бол энэ удаад өөр дүр зураг буужээ. Байгалийн их баялгийг дагаад эдийн засаг эрчимтэйгээр өсч, түүнийг дагаад төсвийн орлого өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, Монгол Улсын төсвийн орлого 2011 оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум төгрөгөөр давж биелэсэн дүнтэй гарчээ. Мөн импорт 50 хувиар өссөн, олон жилийн дундажтай харьцуулахад импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. Түүнийг дагаад төсвийн орлого 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо ч бас гарч буй. Тиймээс барилгын “сезо” дуусахаас урьтаад тус салбар дахь хөрөөнгө оруулалтыг 230 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлчихвэл 150 барилга байгууламж шинээр нэмэгдэж баригдах боломжтой болох аж. Тиймээс боломжийг ашиглан төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж Засгийн газрын хуралдаанаас өчигдөр үзжээ.

Өнгөрсөн онд УИХ 2011 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд, 304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 42.2 хувь, нийт зарлага, 4 их наяд 084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 52.1 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 9.9 хувийн үзүүлэлттэйгээр баталсан юм. Төсвийн алдагдлыг Засгийн газраас гаргах бонд болон Тавантолгойгоос авах урьдчилгаа төлбөрөөр нөхнө хэмээн тооцоолж байсан ч эдийн засгийн өсөлт өмнөөс нь ийнхүү хангалт хийгээд эхэлжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж