ДАШТ эхэлснээс хойших долоо хоногт Оросын томоохон банкуудын валютын арилжаа нэмэгджээ. Тухайлбал, “Сбербанк”, ВТБ банкны валютын арилжаа өссөн хэмээн РИА Новости мэдээллээ.
ДАШТ оролцож байгаа өөрийн улсын багаа дэмжихээр хэдэн мянган хөгжөөн дэмжигчид Орост ирээд байгаа юм. Тэд зочид буудал, баар, ресторанаар үйлчлүүлэхээс гадна банкаар валют солиулж байгаа юм.
Хөлбөмбөгийн тоглолт зохиогдож байгаа 11 хотын банкуудад гадаадын валютыг рублиэр солих арилжаа нэмэгдсэнийг Сбербанк мэдээлсэн байна.
ВТБ банкны мэдээлснээр тэмцээн эхэлсэн эхний долоо хоногт тус банкны салбаруудад хийгдсэн валютын арилжаа 17 хувиар өсчээ.
Ихэвчлэн ам.доллар, еврог солиулж байгаа ажээ.
ДАШТ тэмцээн ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Волгоград, Екатеринбург, Казань, Калининград, Нижный Новгород, Ростове-на-Дону, Самара, Саранск, Сочи хотуудад болж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ