Уругвай улс ОХУ-аас үр тариа, хүнсний тос, мөн мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаа хэмээн ОХУ-ын ХАА-ын мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Харин ОХУ Уругвайгаас шош авах сонирхолтой байгаа ажээ.
ОХУ болон Уругвайн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх зөвлөлийн хурлын үеэр энэ тухай яригдсан байна.
Уругвай улс ОХУ-ын худалдааны бас нэгэн чухал түнш болоод байгаа. Ялангуяа энэ жил хоёр орны хоорондох худалдааны эргэлт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний төрөл олширч байгаа ажээ. Уругвай улсаас Орос руу гаргаж байгаа экспортын 97 хувийг ХАА-н бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Оросоос Уругвай руу гаргаж байгаа экспортын дийлэнх нь нефтийн бүтээгдэхүүн, бордоо эзэлж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ