Ньюс хөтөч: Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР

Аргын тооллын 6 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Онгоц одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  •  ‘Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” Best Western Premier Tuushin Hotel-д болно.
  • Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Корпорэйт зочид буудалд болно. Зөвлөгөөнд олон чухал асуудал яригдахаас гадна Үндэсний аудитын газар, АТГ-аас удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж салбарын нөхцөл байдлын талаар илтгэл тавина.
  • “МАА-н технологийн шинэчлэл” олон улсын бага хурал Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр  Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд болно. 
  • “Туушин” зочид буудалд “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болно.
  • “Blue Sky” зочид буудалд “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно.

10.00

  • УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
  • МҮЭСТО-д ‘Хүүхдэд хайртай Монгол’ хэлэлцүүлэг болно.

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
  • “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендер ба хөгжил” олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны даргын ивээл дор Улаанбаатарт анх удаа зохион байгуулах талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын мансуурлын эсрэг өдөрт зориулж Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • Захиргааны ерөнхий хуулийг дордуулсан нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монголын Иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж, Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
  • Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурдан морины уралдаанч хүүхдүүдтэй холбоотой  асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж