Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Япон, Сенегалын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тоглолтын хуваарийн дагуу өнөө шөнө H хэсгийн хоёр тоглолт болох бөгөөд тоглолтын мэдээллийг хүргэе.


H хэсэг.

ЯПОН-СЕНЕГАЛ 2:2

  • Гоол: Садио Мане 11′, Такаши Инүй 38′, Моусса Ваги 71′, Кэйсүкэ Хонда 78′

Энэ хэсгийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Япон-Сенегалын тоглолт Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, энэ цагт өндөрлөлөө. Тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөж, багууд нэг нэг оноог авлаа.

Тоглолтын эхний гоолыг Сенегалын тоглогч Садио Мане 11 дэх минутад хийсэн бол Такаши Инүй 38 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Улмаар хоёр дахь үеийн 71 дэх миунтад Сенегалын М.Ваги хоёр дахь гоолыг оруулсан бол энэ гоолоос долоон минутын дараа Кэйсүкэ Хонда тэнцээний гоолыг хийлээ. 

Хоёр баг урьд нь гурван удаа таарч тоглоход сенегалчууд ялалт байгуулж байжээ. Тэгвэл энэ удаагийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Японы шигшээ баг эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Өмнөд Африкийн багийг Ази тивээс анхлан хожсон улс болсон түүхэн амжилтыг үзүүлээд байна. Мөн 2014 оны 20 дахь удаагийн ДАШТ-д мөн Колумбтэй нэг хэсэгт багтахад 4:1-ээр хожигдож байжээ. Энэ удаа Орост болж буй дэлхийн аваргад Азийн “хөх самурай”-нууд гараагаа сайхан эхлүүлсэн. Өнөөдөр ч Сенегалтай тэнцээ хийж чадсанаар хэсгээ дөрвөн оноогоор тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Сенегалын шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргаас өмнө ердөө ганц удаа буюу 2002 оны Ази тивд зохиогдсон дэлхийн аваргаар оролцож байсан. Энэ удаа хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийг 2:1-ээр хожсон бол өнөөдөр Японтой тэнцэж оноо хуваалаа.

H хэсгийн Польш, Колумбын тоглолт шөнийн 02:00-с болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж