БНСУ-ын Ерөнхийлөгч багийнхаа тоглолтыг үзэв

Хуучирсан мэдээ: 2018.06.25-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

БНСУ-ын Ерөнхийлөгч багийнхаа тоглолтыг үзэв

БНСУ-ын Ерөнхийлөгч багийнхаа тоглолтыг үзэв

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн төлөөлөл БНСУ-ын шигшээ баг тааруухан амжилтыг үзүүлж байна. Бямба гаригт (2018.06.23) БНСУ, Мексикийн тоглолт болсон бөгөөд Мүн Жэ Ин ерөнхийлөгч гэргийн хамт тоглолтыг үзэж сонирхжээ. Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэхэд болсон тоглолт 2:1-ээр Мексикийн ялалтаар өндөрлөсөн. Харин тоглолтын төгсгөлд Сун Хин Мин гоёмсог гоолыг хийж, Ерөнхийлөгчдөө бэлэг барьсан юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тоглолтын төгсгөлд баг тамирчидтайгаа уулзжээ. Энэ үеэр багийн тоглогч Сун Хин Мин багаа ялалтад хүргэж чадаагүйдээ харамсч Ерөнхийлөгчөөсөө уучлал гуйжээ. Хоёр тоглолт хийсэн ч хожил авч чадаагүй байгаа солонгосчуудын хувьд сүүлийн тоглолтоо Германтай хийнэ. Мэдээж хэсгээсээ шалгарахын тулд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багийг маш олон гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавар БНСУ-ын багт ирээд байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зургадугаар сарын 22-24-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хөлбөмбөгийн шигшээ багийнхаа тоглолтыг үзэж сонирхжээ.  

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж