Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO | News.MN

Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Тавантолгойг хөдөлгөх ээлжит оролдлого, энэ удаа IPO

Хэрэв эхэлсэн ажил саадгүй, төлөвлөснөөр байх юм бол Монголын дүр төрхийг 5-10 жилийн хугацаанд бүрэн өөрчилж чадах хоёр үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Эхнийх нь төрийн өмчийн Тавантолгойн нүүрсний ордыг эргэлтэд оруулах саналаа Засгийн газар УИХ-д өргөн барьсан бол нөгөөх нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавилаа. Гэхдээ энэ хоёр асуудал аль аль нь 10-20 жил яригдаж байгаа дуншсан сэдвүүд. Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг лав дөрвөнтөө тавьж байсан бол Тавантолгойн ордын ашиглалттай холбоотой нэг биш хувилбар Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдсаар ирсэн.

Дэлхийд ховорд тооцогдох сайн чанарын коксжих нүүрсний 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэж үнэлэгдсэн Тавантолгойн ордыг ашиглах гэж байгаа мэдээллийг санхүү, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр дагнан мэдээлдэг сувгууд өлгөн авч мэдээллээ.

У.Хүрэлсүхийн кабинетийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өргөн барьсан Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ өнгөрсөн Баасан гаригт дэмжлээ. Энэ долоо хоногоос Байнгын хороодоор хэлэлцэгдэх хүлээлт байгаа ч хуульд заасан хугацаа нь нэгэнт тулсан тул УИХ хаврын чуулганаа зургадугаар сарын 29-ний өдөр өндөрлөх товтой байгаа. Тогтоолын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжих эсэх тухай санал хураалтын өмнө эрхэм гишүүдийн илэрхийлсэн байр сууриас харахад тооцоо судалгаа, үндэслэл муутай, цаг хугацаа давчуу, яаравчлах шаардлага байхгүй гэсэн шүүмж чамгүй их сонсогдсон нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүсэлд эрхэм гишүүд кнопнийхоо “нөү” гэсэн сонголтоор хариу барих магадлалыг өндөрсгөж байна. Сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах магадлал ч өндөр.

Тавантолгойн асуудал хурдан шийдэгдэхгүй байх магадлалтай гэдгийг ч гадаадын эх сурвалжууд онцолсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт АНУ-д хийх ажлын айлчлалаа цуцалсан нь Тавантолгойтой холбоотой байх магадлал өндөр.

Засгийн газар ямар хувилбар санал болгосон вэ?

“УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх” гэсэн томъёоллоор Засгийн газар тогтоолын төслийг өргөн бариад байна. Энэ талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол бол Ерөнхий сайд Сү.Батболдын үед батлагдсан тогтоол бөгөөд сүүлд 2012 оны хоёрдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан.  Засгийн газрын санал болгож байгаа хувилбараар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжаалан хөрөнгө босгоно гэж байгаа ч хэдий хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх тодорхой тоо дурдаагүй бөгөөд гишүүдийн асуултад хариулахдаа зургаа хүртэл тэрбум ам.доллар гэсэн тоог Д.Сумъяабазар сайд хэлсэн.

Тавантолгойн ордыг ашиглах талаар Монголын Засгийн газраас нэг биш удаа оролдож байсан ч энэ нь төдөлгүй замхран чимээгүй болдог нь уламжлал болсон гэлтэй. Өмнөх тохиолдлуудыг дурдвал,   

  • 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ахлуулсан Ажлын хэсэг томилон Тавантолгойг ашиглах төслийн тендер зарласан. Үүнд, найман орны 15 том компани, консорциум оролцохоо мэдэгдсэний дунд Австралийн “ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” нар сонирхлоо илэрхийлж, танилцуулгаа ирүүлсэн байдаг.
  • 2010 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Энэ онд Тавантолгойн ашиглалтын талаарх 39 тоот тогтоолоо УИХ долдугаар сарын 7-ны өдөр гаргасан. Энэ удаагийн тендерийн шинэчилсэн нөхцөлийн дараагаар өмнө зарлагдсан тендерийн 15 сонирхогчоос зургаан компани хураангуй жагсаалтад тунаж үлдэв. Үүнд, БНХАУ-ын “Шенхуа Энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, АНУ-ын “Пибоди Энержи”, Люксембургийн “Арселор Метал”, Бразилийн “Вале”, Швейцарийн “Экстрата”. Тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлыг хэсэг хэлэлцээрийг эхлүүлсэн ч ажил урагшлаагүй. 2011 онд Засгийн газар Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани Тавантолгой ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи” авах гэсэн хувилбарыг зарласан юм. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй энэ хуваарилалтын дараа “Экстрата”, “Вале”, “Арселор Метал” Монголоос гарсан.
  • 2014 оны наймдугаар сард Н.Алтанхуягийн Засгийн газар Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 дугаар тогтоол гаргаснаар Тавантолгой ордын олон улсын тендерийн  гацаа арилж, дахин хөдлөх найдварыг сэргээсэн. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 оны арваннэгдүгээр сард  огцруулснаар төсөл дахин зогсов.
  • Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг мега төсөл хариуцсан Сайд М.Энхсайханд даалгав. Тендерт Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарсан. Тавантолгой төсөлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санхүүгийн саналаар тендерт тэргүүлсэн. Энэ хувилбар З.Энхболдын парламентын босгыг давж чадаагүй.
  • 2016 оны сонгуулийн дараа Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулсан. Э.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны намар огцорсноор Тавантолгойн төсөл дахин замхарсан. Ц.Дашдоржийн ахалсан ажлын хэсэг Хятадын “Шенхуа” болон Монголын “Энержи ресурс”-ийг оролцуулсан хувилбарыг санал болгох тухай тухайн үедээ яригдаж байсан.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-06-24 202.179.25.181

нууж нууж хийсэн төсөл гэж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч нь луйвардаад байхаар бусад нь яах болж байна. Таван толгойг хөдөлгөе гэсэн нэрийн дор төрийн мэдлийн лицензүүдийг авах санаархалаа хэрэгжүүлэх, түүгээр ч барахгүй хөдөлдөг хөдөлдөггүй хэдэн компанийн 34 хувийг ард түмэндээ өгөх нэрээр цэнхэр ягаан тасалбар шиг болгож сүүлдээ 1000 төгрөгөөр буцаан худалдан авах гэсэн яасан ч арилсан дотортой Баттулга вэ. Тэгээд бас нөгөө уул уурхайн мэргэжилтэй хэрнээ монголын уул уурхайн төлөө нэг ч үг дуугардаггүй, тэгээд Оюу толгой бусад уул уурхайн компаниудаас чимээгүй мөнгө цохиж суудаг Оюун хүртэл энэ луйварт орчихсон явах юм. Ахын нэрээр олон жил УИХ-д суухдаа түүний санаж бодож явсаныг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй дээ. Луйварчид цагаандаа гарч байна дээ.

Avatar

Зочин 2018-06-24

UGTUULAN TAVIHAD TZ OGTOLTSUULAN TAVIHAAS GADNA HOLBOJ TAVIH BAGTANA

Avatar

Lord 2018-06-24 65.49.68.158

Chadaxgvi ee!!!!Manai mongolchuud negniixee ajiliig gatsaagaad zogsoogood neg negendee degee tavij unagaagaad uragshlaxgvi e!!!Xarj l bgaarai ene tosliig zogsoono.Ve veiin zasgiin gazruud ajil sanaachilaad exlvvldeg nogoodvvl ni gatsaaj zogsoodog bsaar irsen bsaar ch bx bolno.Mongol oodloxgvi p***a neeree shaal utgagvi.

Avatar

Зочин 2018-06-24 202.9.42.3

Аод нь женко байгаа гэж бодохоор л яав ч монголд ашиггуй л юм байгаа барьцгуй тонгорох дархан мэхтэй

Avatar

Зочин 2018-06-24 202.131.242.254

Оросууд Тувагаас Увс, Хөвсгөл, Эрдэнэт чиглэлээр төмөр зам тавьж Тувагийн нүүрсээ урагш нь зөөнө гээд манай дарга нарыг шахаад байдаг. Тэгсэн мөртлөө Монголчуудыг нүүрсээ хойш нь Европ эсвэл Владивосток руу зөө, тарифыг нь хөнгөлье, Өмнөговиосоо урагшаа төмөр зам тавьбал танк орж ирнэ гээд байдаг. Оросуудын хүслээр бол тэд Монголоор дамжуулж Хятад руу нүүрсээ зөөгөөд, бид хойшоо 10.000 км-т зөөх юм байна л даа. Оросын вагон урагшаа, Монголын вагон хойшоо зөрж давхиад л. Манай дарга нарын төмсгийг оросууд үнэн чанга атгасан нь харагдаад байдаг юм.

Avatar

Жонxyypcaн Монгол орон 2018-06-24 103.26.194.98

Зика жонxyy хоер байгаа цагт наад теслvvд ээ яаг хеделгеж харагдаараа, жинхэнэ хорлон жонxyypyyлан гацаана шдээ ллрууд аа

Avatar

уурхайчин 2018-06-24 202.9.42.1

Энэ хувилбар боломжийн санаа байна. Харин тооцоо судалгааг нарийвчлан хийж, хөрөнгө татах тооцоог маш чамбай боловсруулах шаардлагатай гэдэг УИХ-ын гишүүдийн санал дүгнэлт зөв. Хэт яарч хагас дутуу материалтай танилцуулга хийнэ гэдэг ийм нийгэм эдийн засгийн урт хугацаанд хэрэгжих том төсөл хариуцаж буй яам, түүний харъяа байгууллагуудыг удирдах чадвар муу байгаагийн л нэг үзүүлэлт. Уг нь хурдан өргөн барих хэмжээнд сайн ажиллачихвал тун боломжийн хуви лбар байна.

Avatar

Намайг баривчлах байх даа 2018-06-24 203.91.119.194

АН Тавантолгойгоос сонгуулийн мөнгөө босгоод байхад ажилд оруулсан ч яалааз, байсан ч яалаа.

Avatar

Гадаад жуулчин 2018-06-24 66.181.184.142

Ази тивийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол улс ийм гуйлагчин ядуу байдаг нь тэнд ямарч хариуцлага хууль дүрэмгүй, Төр нь тэр чигээрээ авилгалд хэт автсан учраас улс орон нь дампуурч байдаг юм. Улсынхаа газар нутаг, хөрөнгийг хагартлаа идчихсэн дарга нар нь байнга гаднаас гуйлга гуйж, өр тавьж иргэдийнхээ нуруун дээрх төлөөсийг өдөр цагаар зузаалж байдаг юм. Ядуурал гуйлгачлал дээр тогтнодог бухимдал дүүрэн АРДЧИЛАЛ ч гэж юу байх вэ дээ ха ха ха

Avatar

Зочин 2018-06-24 202.131.243.162

5 толгойг эргэлтэнд оруулах энэхүү ажил улс эх орны тусгаар тогтнолтой тэнцэх үнээр бид бүхэнд олдож байна. Оркуудын бөөс жанхуу бүхэл бүтэн 8 жил Монголын эдийн засгийг хорлосон!!! Жанхуу Баттулга өөрийн зарц болох урвагч дүлзэн ухнатай тохиролцож нийт ашгийн 30 хувийг авах, дээрээс нь хятадаас орж ирэх 1 тэрбум долларын зээлийг мөн хувааж авахаар хоорондоо тохиролцсон. Жанхуугийн дараагийн алхам бол Монголыг Орос Хятадад зарж, ШХАБ-д элсүүлээд УИХ-г тарааж, урвагч дүлзэн ухнын ЗГ-г огцруулаад өөрийгөө хэмжээгүй эрхт Ерөнхийлөгч гэх хуулийг жудогийн тамирчдаас голдуу бүрдсэн шинэ УИХ-р нэн даруй батлуулах!!!

Avatar

Зочин 2018-06-24 66.181.184.237

тийм дээ

Avatar

Зочин 2018-06-24 175.223.49.40

Нөгөө хөлсний бичээч гэдэг нь яг энэ юм байна! Ойролцоогоор 30-40 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд нар бичсээ комэнт дээрээ лаик дараад, энд тэндхийн мэдээллийн саит ухаж, фб ээр хүмүүсийг өдөөн хатгана. Та нар ичээч. Ингэж ажиллах гоё байна уу! Бусад жирийн үмбүүнүүд харин боловсрол мэдлэгээ дээшлүүл

Avatar

Зочин 2018-06-24 107.77.173.3

Чи хөө женко-гийн нарийн төмөр замын танкны онолд итгэдэг үү? Итгэдэг бол өөрийгөө дүүрчихсэн [Хориотой Үг] гэж бодоорой

Avatar

Зочин 2018-06-24 107.77.173.3

Т э н э г

Avatar

Зочин 2018-06-24 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Энэ [Хориотой Үг] балай ШХАБ гэж ямар байгууллага болохыг ч мэдэхгүй байж бас Монгол улсын тусгаар тогтнолыг зарах санаатай адгийн ховш байна!!! Далчиганасан мантуу дүүгийнхээ гуйлт, оркуудын бөөс жанхууд худалдагдсан байна, энэ [Хориотой Үг] махан толгой!!! Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Энэ 2 [Хориотой Үг] махан толгойг яаралтай огцруул Хүрэлсүх ээ!!!

Avatar

Зочин 2018-06-24 202.21.98.138

100hubi huichil. uhsen hatsaniih ni toriin omchid 51hubi be. mongold tor gej bdag yum uu. 100huvi huvichilaad tatvar royoaltyaa l sain av. oor yum hereggui

Avatar

Зочин 2018-06-24 202.21.120.67

Энэ бол маш зөв гаргалгаа МУ одоо таван толгойгоо хөдөлгөж чадахгүй бол дахиж 10-12 жилээр хойшлох төлөв ажиглагдаж байна. Тийм болохоор Засгийн газар 51% эзнмшээд үлдсэн 49%-а дэлхийн зах зээлд нээлттэй хувьцаа гаргаж мөнгө босгох хэрэгтэй мэдээж Монголын нийт ард иргэд 10% эзэмшиж ногдол ашиг хүртэх нь хэвээр хадгалагдах ёстой

Avatar

Зочин 2018-06-24 103.26.194.98

Жонхуу зика хоер гацаачиж денгех байлгvйдээ гуйлгачид аа

Avatar

Зочин 2018-06-24 202.9.47.177

5 н толгойн орд , гашуун сухайтын 270 н км баригдах төмөр зам зэрэг 2 том объект 100 н хувь төрийн өмчид байх ёстой. тэр суурь зарчимд үндэслээд ажиллах ёстой. том 5 н толгой 17 онд 600 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.одоо төмөр замаа яаралтай гүйцээж барих ёстой.хий боловсруулах үйлдвэр ,борлуулалтын асуудлыг бодох ёстой. хичнээн хэмжээний хий байгаа бэ? энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.уул уурхайн яаманд дээрхи хоёр төслийг хариуцсан өндөр мэргэжлийн ажлын нэгж байгуулж ажиллуулах ёстой. ер нь бол монголд одоогоор монгол улсын эрх ашгийг бүхэлд нь хамгаалсан байх ёстой төр засаг алга хэвээрээ байна. тиймээс ажил явахгүй худлаа маргаад л сууж байна. тэгэхдээ нэг ололт бий. олон жилийн луйврын засаглаллын ноёрхол дунд том 5 н толгой мэтнь одоохондоо төрийн мэдэлд тэсэж үлдсэн нь түр зуур ч гэсэн аз юм. элбэгдорж нар 5 н толгой төсөл ,256 км баригдах төмөр замын хамт хятадын төрийн өмчийн компанид өгөх гэж төрийн эргэлт хийж алтанхуягийг авч хаясан.хэрэв элбэгдорж нар луйвраа хийсэн бол өнөөдөр 5 н толгой ,төмөр замаа 70 н жилээр хятад улсын мэдэлд өгчихөөд хийх юмгүй ,авах юмгүй шахуу сууж байх байлаа.алдаагүйн хүчинд 17 онд 600 н тэрбум төгрөг ашиг олж олон монгол хүн ажиллаж байгаа.төрөө засах хүртэл ажил явахгүй. гэхдээ өмчөө алдаж болохгүй. 30 н хувийн хувьцааг хятадын том компани биржээс худалдаад авчихъя гэж төсөөлье.тэгвэл юу болж ажил яаж өрнөх вэ? гэдгийг тооцох ёстой байх.айпо хийх гэдгээ зөв хийх ёстой. өөрсдөө МУ ын засгийн газар мөнгөө босгоод ажлаа хийж болно. хойд солонгос хятадад нүүрсээ нийлүүлээд эхэлчихвэл манай нүүрсний үнэ доошлох уу?

Avatar

Zochin 2018-06-24 66.181.166.196

9 ji aldagdaltai ajillaad ganst jil in ashigtai ajillahaar l bainag ashigtai bh yum shig bodoh yum da. Umnu jiluudiin aldagdliig yaaj davj bsan yum bol.

Avatar

Зочин 2018-06-24 66.181.160.21

ОДОО БОЛ ЗУГЭЭР ШОУ ЯВЖ БАЙНА ЖИНХЭН ЭХЛЭХИЙГ Л ХАРЬЯ ДАА БАС Л ХООСОН ХОЦОРЧ МЭДНЭ Ш ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж