Крифтовалютад хөрөнгө оруулагчид өнөөдөр /2018.6.24/ чууллаа. Чуулга уулзалтад крифтовалютад хөрөнгө оруулагч 1500 бизнесмэн оролцож, Монголын тоон мөнгөний хөгжил, түүний ирээдүй, хууль эрх зүйн орчин болоод крифтовалютыг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэж, илтгэгчид өөрсдийн илтгэлээ танилцуулав.
“МGL Ванкойн” клубийн үүсгэн байгуулагч, илтгэгч Х.Төмөрчулуун “Крифтовалютын олон сургалт, уулзалт, хэлэлцүүлэг манай улсад болж байна. Крифтовалют буюу тоон мөнгө дэлхийн эдийн засгийн хөгжилд бий болоод арав орчим жил болсон ч манай улс тоон мөнгөний тухай сүүлийн гурван жилийн туршид идэвхтэй ярьж байна” гэлээ.
Крифтовалют буюу тоон мөнгө нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хурдасгаж байгаа чухал хэрэглүүр болоод байна. Албан бус мэдээгээр манай оронд крифтовалютад хөрөнгө оруулсан 15000 гаруй иргэн байдаг аж. Үүнээс 12000 гаруй нь ванкойн врифтовалютад хөрөнгө оруулжээ.
Р.Ренчиндулам