Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээр энэ оны эхний таван сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй хүүхэд байжээ. Мөн 239 хүүхэд ихэр мэндэлснээс долоон ээж гурван ихэр хүүхэд төрүүлжээ.
Сонирхуулахад, Засгийн газар хоёр ихэр хүүхдэд нэг удаа тус бүрд нэг сая төгрөг, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр нэг удаа гурван сая төгрөг олгодог юм.
Р.Ренчиндулам