Забивака чоно, ушанка малгай, туг далбаа хамгийн эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

Забивака чоно, ушанка малгай, туг далбаа хамгийн эрэлттэй байна

Забивака чоно, ушанка малгай, туг далбаа хамгийн эрэлттэй байна

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-2018 -ыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид, жуулчид Оросыг зорьсоор байна. Овсгоотой наймаачид энэ үеийг ашиглаж хөдөлж байна. Өөрөөр хэлбэл, бэлэг дурсгал, сувинерийн дэлгүүрүүд хөл хөдөлгөөнд ордог гэхэд болно. Дэмжиж буй улс орныхоо далбааг нүүрэндээ зуруулах, хөлбөмбөгийн хослолууд, улсуудын туг далбаа зэрэг нь хамгийн их борлуулалттай байгаа ажээ. 

Мэдээж хөлбөмбөгийн бөмбөггүйгээр төсөөлшгүй. 2018 оны ДАШТ-ий албан ёсны бөмбөг бол Тесла 18 бөмбөг юм.

Хөлбөмбөгийн jersey буюу хослолууд бол яах аргагүй уур амьсгалыг бүрдүүлнэ. Дэмжиж буй улс орныхоо хослолыг өмсөөд цэнгэлдэхийг доргиохыг хүссэн хүмүүс их бий

Панини ном мөн хамгийн их борлуулалттай байна. Багуудын тоглолт хэзээ хаана, ямар ямар тоглогчид тоглох тухай мэдээлэл байхаас гадна наадаг зураг, хуваарь зэрэг багтана.

Забивака чоно бол энэ жилийн ДАШТ-ий билэг тэмдэг. Забивака чонын чихмэл худалдаанд гарснаас хойш маш их борлуулалтай сайтай байгаа юм. Олон улсын хэмжээний спорт болон урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаа улс орнууд эх орныхоо зан заншил, ахуйн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн гаргадаг уламжлалтай. Мөн чоныг дүрсэлсэн матрёшка хүүхэлдэй хамгийн их эрэлттэй байна. Орост зохиогдож байгаа учраас Оросын иргэд тус хүүхэлдэй, Забивака чонын зурагтай түлхүүрийн оосор, подволка, аяга,  туг далбааг хамгийн их сонирхон худалдаж авч байгаа аж.

Ушанка загварын малгайг өвөл өмсдөг ч, зуны улиралд зориулан порлоноор хийсэн сувинерийн зориулалттай малгай мөн эрэлттэй байна. 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж