“А.Сүхбатыг дэмжиж байсан тэнэг үеийг минь өршөө”

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

“А.Сүхбатыг дэмжиж байсан тэнэг үеийг минь өршөө”

“А.Сүхбатыг дэмжиж байсан тэнэг үеийг минь өршөө”

“Ньюс” агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай’ буланг хүргэдэг. Энэ удаад бид жиргээчдийн дунд хамгийн их шүүмжлэл өрнүүлсэн хоёр асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат өнгөрсөн баасан гаригт /2018.06.22/ Бөхийн өргөөг хүчээр авах гэсэн оролдлого хийснийг жиргээчид үндсэндээ шүүмжилжээ.

БОРОЛЗОЙН ЦАГ‏ @borolzoi Jun 22

А.Сүхбат аварга олон хүнийг бөх үздэг болгосон бол одоо мөн л өөрөө бүр олон хүнийг бөхөд дургүй болгож байна

Н. Оюунчимэг‏ @shaazgaixan 17h17 hours ago

Сүхбатыг дэмжиж, унахаар нь уйлж байсан гэнэн тэнэг үеийг минь #бурхан_өршөө

Гонгоржав ГАНБАТ‏ @g_ganbat Jun 20

329 сумаасаа тус бүр нэг, дээр нь аймаг, цэргийн цолтой сайхан залуусаас 512 хүртэл нэмж бүртгээд авлигагүй, цолны наймаагүй, сэргээшгүй, жалга довны үзэлгүй, булхайгүй, аварга нэртэй новшнуудгүй сайхан наадацгаая. Бат-Эрдэнэ, Сүхбатаар Монгол дутлаа юу..

Enkhbat Dangaasuren‏ @enkhbat

Наадам бол бүх монголчуудын уламжлал. Бөхчүүд бол түүний эзэн огт биш. Тэр тусмаа тодорхой хэдэн эго өндөртэй хүмүүс. Оролцох нь ороод, журмаа дагахгүй нь завсарлаад л явах нь зүй. Бөхийн хэдэн холбоо байх нь Наадамд ямар ч хамаа бхгүй. 10 бсан ч Ок. Тэр бол бөхчүүдийн л асуудал

болушка‏ @bolushka Jun 20

Монгол бөхийн бэлэг тэмдэг болсон томчууд нь хэрэлдээд байгаад нуулгүй хэлэхэд баяртай бга шүү. Монголчуудын хүндэтгэлийг бүр барж идэг, амар. Тэгээд хүн тоохоо болихоор мэргэжил, боловсролын урдуур орж улс сүйрүүлж явдгаа болино биз.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Борлогдоогүй орон сууцыг төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй өгөх асуудлыг судалж байгаа” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн нь жиргээчдийн шүмжлэлийг хүлээжээ.

E.Munkhbayar‏ @Munkhbayar0422E Jun 22

Юм л төрийн албан хаагч гэж байх юм. Хувийн хэвшилд ажиллаж байгаа жирийн ажилчид тэгээд хүн биш юм байх даа. Иргэдээ төрийн, хувийн гэж ялгахаа хэзээ болих юм бэ?

Болдын ӨЛЗИЙБАЯР‏ @ulziibayar_b Jun 22

За зүгээр байгаарай. Муусайн хүнд сурталтай, авилгач нарыг татвараараа цалинжуулж байхад дээрээс нь бас урьдчилгаагүй, хүүгүй орон сууц хэрэгтэй гэнэ. Мэргэшсэн төрийн алба байсан бол бас бодохсон гэтэл цүнх баригч, намчид шургасан төрийн албатай байж гай л бна

Urantogtokh‏ @Urantogtokh Jun 21

Борлогдохгүй байгаа орон сууцыг ТӨР худалдан авч, ТӨР-ийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө #гэнэ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нараа багахан шиг давраарай

Enkhbat Dangaasuren‏ @enkhbat

Өөрсдөө эрсдлээ хариуцдаг бизнесийг аврах үүргийг төр хүлээх нь ямар учиртай? Тэд намын ивээн тэтгэгчид учраас уу? Мөн тэдэнд дарга нар газар зарж мөнгөө авчихсан учир уу? Зарагдахгүй бгаа өндөр үнэтэй байруудын үнээр энгийн, стандарт 2 дахин олон сууц бариулж болно гэсэн байр суурийг тус бүр илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж