Саудын Арабын эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сард анх баталж энэ оны зургадугаар сараас эхлэн жолооны үнэмлэхийг нь олгож эхэлсэн байна.
Эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрдөггүй цорын ганц улс байсан нь Саудын Араб байсан юм. Хувийн жолооч эсвэл тээврийн хэрэгсэл ашигладаг байсан Саудын Арабын эмэгтэйчүүд одоо өөрсдөө машинаа бариад явах боломжтой болж байгаа юм. Саудын эмэгтэйчүүдийг жолооны үнэмлэх авахад нь эрэгтэй хүний батлан даалтыг шаардахгүй болжээ. Тус улсад эмэгтэйчүүд чухал нийгмийн харилцаанд орохдоо заавал ойр төрлийн эр хүнийг дагуулж явдаг хуультай юм.
Хүний эрхийн Amnesty байгууллага олон жил эмэгтэйчүүдийн жолооны эрхийн төлөө тэмцсээр ирсэн. Хүчтэй эсэргүүцлийн үр дүнд Саудын Арабын хаан Салман эмэгтэйчүүдийг жолоо барихыг зөвшөөрч байсан юм.