ЭЕШ-д 800 оноо авбал 500 мянгаар урамшуулна

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д 800 оноо авбал 500 мянгаар урамшуулна

ЭЕШ-д 800 оноо авбал 500 мянгаар урамшуулна

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийнхаа хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр, бэлтгэсэн багшийг 250 мянган төгрөгөөр тус бүр урамшуулахаар болжээ.

Их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногт болж, өнгөрсөн.

Боловролын үнэлгээний төвөөс шалгалтын оноог эцэслэн гаргаагүй байгаа. Тус төвөөс гаргасан оноог үндэслэж, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан элсэгчийг багшийнх нь хамтаар урамшуулах юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж