Бүхнийг хүүхдийн төлөө | News.MN

Бүхнийг хүүхдийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Бүхнийг хүүхдийн төлөө

Энэ үгсийг уншихаар ямар ч хүний сэтгэл зөөлөрч уярдаг юм байна лээ. Гэтэл Монгол Улсад хүүхдийн эрх зөрчигдөж байхад энэ талаар ярихаас цааш хэтрэхгүй бай­гаа нь сонирхолтой. Уг нь дэлхийн улсууд хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хүүхдийн төлөө бүгдийг хийдэг бол манайд харин энэ асуудал эсэргээрээ байдаг юм шиг ээ. “Бүхнийг хүүхдийн төлөө”, “Хүүхэд эрүүл ор­чинд амьдрах эрхтэй” гэж шоу­дахаас өөр ажил ямар хийх биш. “Хотын хөгжил”, “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөр, “Утаагуй зуух”, “Тавантолгойн орд”, “Засгийн газрын шинэ  ордон” хэмээн хэрэлдсээр байгаад Мон­голын ирээдүй болсон хүүх­­­дүүдээ март­чихсан байна. Олон барилга орон сууц бүтээн байгуулман мөрт­лөө яагаад цэ­цэрлэг ба­рихгүй байгаа юм бол. Ца­лингаас цалингийн хоо­ронд амьдардаг эгэл бор­чууд сарын 200 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй нь мэдээж. Гэтэл улсын цэцэрлэгт өгөх гэхээр орон тооны асуудал гэж айхтар даваа гарч ирж байна. Нэг хорооны цэцэрлэг хамгийн бага насны бүлэгтээ дээд тал нь 30 хүүхэд л авна. Гэтэл тухайн хороонд нь дэгдээхэй бүлэгт элсэн орох насны 100 хүүхэд байх жишээтэй. Бас болоогүй ээ, 30 хүүхдээс 10 нь багш нарын хүүхэд байх жишээтэй. Үлдсэн 20 тоонд нь оруулах гэж эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож байна. Бүхэл бүтэн дүүрэг Хүүхдийн эм­нэлэггүй байж л байна. Амралтын өдрүүдээрээ эцэг, эхтэйгээ очдог байсан ганц парк нь байхгүй болж оронд нь тэнгэрт хадсан үнэтэй хэдэн тоглоом зоочихсон ха­рагдсан. Моринд зориулж хөшөө босгох хэр­нээ хүүхдэд зориулсан нэг ч бүтээн бай­гуулалтгүй өнөө­гийн нийг­мийг юу гэж ойлгох вэ. Удахгуй сонгууль болно. Хэн олон цэцэрлэг барина тэр гишүүний л төлөө сонголт хийвэл ямар вэ. Эрхэм гишүүд минь энхрий үрсийнхээ төлөө нэгийг тунгаан бодох цаг нэгэнт болсон биз ээ.

Л.Баяраа

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

purevee 2011-08-25 124.158.107.58

Aguu bolgon engiin Engiin bolgon aguu baidag Chadah zuileeree ch bolow HUUHDIIN TOLOO alham hiitsgeeye

Avatar

Ажлын зар 2011-08-25 203.194.119.247

Дараах ажлын байруудад ажлын туршлагатай ажил мэргэжлээрээ өсөж дэвших зорилготой та бүхнийг ажилд урьж байна – Орчуулагч редактор – Сэтгүүлч сурвалжлагч – Тоймч – Мэдээний продюсер – Найруулагч Холбоо барих утас 463088 99778080

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж