Зимбабве улсын Булабавё хотод сонгуулийн сурталчилгааны үеэр дэлбэрэлт болж 15 хүн гэмтсэний 3-ынх биеийн байдал тун хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ирэх долдугаар сарын 30-нд Зимбабвед парламентын сонгууль болох бөгөөд намуудын компанит ажил хэдийн эхэлсэн. Зимбабве улсын ерөнхийлөгч Эммэрсон Мнангагва Zanu-PF намын сурталчилгаанд оролцон үг хэлэн тайзнаас буусны яг дараахан дэлбэрэлт болсон ажээ. Азаар ерөнхийлөгч гэмтэж бэртээгүй бөгөөд энэ тухай ерөнхийлөгч ‘Дэлбэрэлт болсон газраас метр ч хүрэхгүй зайд байсан. Үхэх цаг нь болоогүй бололтой’ гэжээ. Харин хамт явсан дэд ерөнхийлөгч Лембо Мохади, Константино Чивенга нар гэмтэл авсан ба ерөнхийлөгч Мнангагва бэртээгүй гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч хэлсэн юм.
Өмнөх ерөнхийлөгч Мугабе 37 жил төрийн эрх барьсан ба 2017 онд Зимбабвегийн ард түмэн Роберт Мнангагваг ерөнхийлөгчөөр сонгож түүнээс хойш тэрбээр дайснууд олонтой болсон гэж хэлэхэд болно. Зимбабвегийн хотын цагдаагийн газар дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байгаа юм. Зимбабве улсын ерөнхийлөгч Мнангагва аймшигт халдлагад гэмтэж бэртсэн хүмүүсийн биеийн байдалтай танилцаж халдлагад өртсөн хүмүүст харамсаж байгаагаа илэрхийлэн энэ хэргийн цаад үнэн мөнийг заавал олно гэж мэдэгджээ.