Зүүн аймгийнхан үерийн аюулаас сэрэмжил!!!

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

Зүүн аймгийнхан үерийн аюулаас сэрэмжил!!!

Зүүн аймгийнхан үерийн аюулаас сэрэмжил!!!

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2018.6.24/ цаг агаарын мэдээгээр зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Түүнлэн нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх ажээ. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Харин Улаанбаатар хотноо үүл багасч, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж