Герман Шведийг хожиж, гурван оноогоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.06.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Герман Шведийг хожиж, гурван оноогоо авлаа

Герман Шведийг хожиж, гурван оноогоо авлаа

      ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжиллээ. Өнгөрсөн шөнө “F хэсгийн хоёр, “G хэсгийн нэг тоглолт болсон бөгөөд мэдээллийг хүргэж байна.


 ‘F’ хэсэг:

ГЕРМАН – ШВЕД 2:1

  • Гоол: Ола Тойвонен 32, Марко Ройс 48, Тони Кроос 90+5

Герман, Шведийн тоглолт 10 дахь өдрийн сүүлийн тоглолт байсан. Тоглолт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тоглолтын эхний үед шведчүүд илүүрхэж, 32 дахь минутад Ола Тойвонен эхний гоолыг хийсэн. Хоёрдахь үед Германы Марко Ройс гоол хийж, тоог тэнцүүлсэн юм.  Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгч таван минутыг сунгасан. Энэ боломжийг германчууд ашиглахыг хичээсний үр дүнд гоол хийснээр маш чухал гурван оноог авлаа. Тони Кроос цохилтыг эхлүүлсэн ч Ройст бөмбөгөө дамжуулан буцааж өөрөө хаалга руу цохиж оруулсан юм. Шведийн хаалгач Робен Олсен бөмбөгт хүрэх гэж хичээсэн ч чадсангүй.

Нээлтийн тоглолтод Мексикт хожигдсон германчууд Тони Кроосын ачаар хожлын гурван оноог авлаа. Гэхдээ энэ хэсгийн сүүлийн тоглолт сонирхолтой болно. Мексик 2 хожилтой тэргүүлж байгаа ч Герман, Швед 3 оноотой удаалж байна. Сүүлийн тоглолтийн үр дүнгээс аль баг цааш өрсөлдөх нь тодорхой болох юм:

Германы шигшээ баг бол дэлхийн аваргын цомыг дөрвөн удаа хүртсэн. Тэд 1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аваргын алтан цомыг хүртэж байсан шилдэг баг юм. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ийг тун тааруухан эхлүүллээ.

Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм. 21 дэх удаагийн ДАШТ-ийг хожлоор эхлүүлсэн шведчүүд Германыг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна.

F хэсэг:

  • Мексик – 6 оноо (2 хожил)
  • Герман – 3 оноо (1 хожил, 1 хожигдол)
  • Швед – 3 оноо (1 хожил)
  • БНСУ – 0 оноо (2 хожигдол)

Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургадугаар сарын 27-д болох хуваарьтай байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж