ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө шөнө F хэсгийн хоёр, G хэсгийн нэг тоглолт болно.
БЕЛЬГИ – ТУНИС 5:2
- Гоол: Хазард 6′, Лукаку 16′, 48, Бронн 18′, Батшуи 90′, Хази 93′
“G” хэсэгт Англи, Бельги, Тунис, Панамын шигшээ баг багтсан. Өнөөдөр энэ хэсгээс хоёр тоглолт болно. Бельги, Тунисын тоглолт Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, энэ цагт өндөрлөлөө.
Тоглолт 5:2-оор белгичүүдийн илт давамгайлал дор өндөрлөлөө. Тоглолт эхлээд 7 минутад Хазард эхний гоолыг оруулснаар белгичүүд тэргүүлж эхэлсэн. Энэ цагаас хоёр багийн гоолын цуваа үргэлжилсэн. 16 дахь минутад Лукаку хоёр дахь гоолыг оруулсан бол ердөө хоёр минутын дараа Тунисын Бронн багийнхаа эхний гоолыг хйисэн.
Тоглолтын 48 дахь минутад Лукаку Белгийн хаалганд гурав дахь гоолыг оруулсан бол багийн ахлагч Хазард мөн л хоёр минутын дараа дөрөв дэх гоолыг оруулснаар белгичүүд тэргүүллээ бататгаж чадсан. Улмаар 90 дэх минутад сэлгээгээр орж ирсэн Батшуи оруулсан бол Тунисын Хази нэмэлт цагт хоёр дахь гоолыг хийснээр тоглолт өндөрлөлөө.
Хоёр дахь хожлоо авсан Бельги 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Англи 3 оноогоор удаалж байна.
Энэ хэсгийн Англи, Панамын тоглолт өнөө шөнө болно.
G хэсэг:
- Бельги – 6 оноо (2 хожилтойгоор шөвгийн 16-д өрсөлдөх боломжтой боллоо)
- Англи – 3 оноо (1 хожил)
- Тунис – 0 оноо
- Панам – 0 оно