Тоглолтын өмнө: БЕЛЬГИ-ТУНИС, БНСУ-МЕКСИК, ГЕРМАН-ШВЕД

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: БЕЛЬГИ-ТУНИС, БНСУ-МЕКСИК, ГЕРМАН-ШВЕД

Тоглолтын өмнө: БЕЛЬГИ-ТУНИС, БНСУ-МЕКСИК, ГЕРМАН-ШВЕД

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ес дэх өдрөө үргэлжлан явагдана. Өнөө шөнө F хэсгийн хоёр, G хэсгийн нэг тоглолт болох хуваарьтай.  21 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын 11 хотод болж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтууд Москва, Сочи, Донын Ростов хотуудад болох хуваарьтай байна. Тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.


‘G’ хэсэг

БЕЛЬГИ – ТУНИС

G хэсэгт Англи, Бельги, Тунис, Панам багтсан. Багууд хэсэгтээ эхний тоглолтоо хийсэн бөгөөд Англи, Бельги гурван оноогоо авсан. Бельги онооны илүүгээр Английн дээр бичигдэж байна. Өнөөдрийн тоглолтод Бельги Тунисийн хожвол шууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Харин Тунис заавал Белгийг хожих даалгавартайгаар талбайд гарна. Хэрвээ энэ тоглолтоос гурван оно авч чадахгүй бол Тунис хэсгээсээ шалгарах боломжгүй болно.

Тоглолт Москва хотын “Открытие Арена” буюу “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болох хуваарьтай. Тоглолт Улаанбаатарын цагаар 20:00-с эхэлнэ. 

G хэсэг:

  • Бельги – 3 оноо (1 хожил)
  • Англи – 3 оноо (1 хожил)
  • Тунис – 0 оноо
  • Панам – 0 оноо


 


F хэсэг:

БНСУ – МЕКСИК                     

Өнөөдөр F хэсгийн хоёр тоглолт болно. Энэ хэсэгт дэлхийн аварга Герман болон Швед, Мексик, Ази тивийн төлөөлөл БНСУ багтсан.

Энэ хэсгийн тоглолт маш сонирхолтой болж байна. Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Орост ирсэн Германы шигшээ баг эхний тоглолтод Мексикт хожигдсон нь том дуулиан байсан юм. Тэгвэл анхны гурван оноогоо авч хэсгээ тэргүүлж байгаа мексикчүүд солонгосчуудыг хожвол шууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулна. Хэрвээ БНСУ-ын залуус эхний тоглолтын алдаагаа засаж, ялалт байгуулж чадвал хэсгийн байрлалд өөрчлөлт орно.

Тоглолт Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлэнд болно. 45 мянган хүний багтаамжтэй уг цэнгэлдэхийг 2014-2018 оны хооронд барьжээ.

Мексикийн шигшээ баг бол ямар ч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 1994 оны ДАШТ-нээс хойш 6 дэлхийн аваргад шөвгийн 16-д шалгарсан явдал юм.

БНСУ Азийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авах бол нэг их асуудал биш байдаг. Үүнийг сүүлийн найман дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаагаас харж болно. “Тэгүгийн дайчид” Азийн бүсийн 3-р шатны А хэсэгт Ираныг даган хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан билээ.

БНСУ дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол 2002 онд Япон улстай хамтарч зохион байгуулсан тэмцээнд дуулиан шуугиантай шөвгийн 4-т шалгарсан амжилт юм. Хэсэгтээ Португалын дээр гарсан бол хасагдах шатанд Испани, Итали зэрэг Европын төдийгүй дэлхийн “том”-чуудыг сенсацтайхан буулгаж авч байсан. Түүнээс өмнө бол хасагдах шатанд ч шалгарч байгаагүй юм.

Харин 21 дэх удаагийн ДАШТ-ий эхний тоглолтод Шведэд хожигдсон. Өнөөдөр солонгосчууд Мексикийг заавал хожих даалгавартай байгаа.


‘F’ хэсэг:

ГЕРМАН – ШВЕД

Германы шигшээ баг Европын бүсээс С хэсгийг 10 тоглолтод 10 хожилтойгоор илт тасархай тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Тиймээс тэднийг Орост аваргаа хамгаалах боломжтой хэмээн харж байгаа. Гэхдээ эхний тоглолтод Мексикт 1-0-оор хожигдсон “герман машинууд” хүнд байдалд байна. Харин Швед эхний тоглолтод БНСУ-ыг хожиж, гурван оноо авснаар хэсгээ тэргүүлж ба

Герман, Шведийн тоглолт маргааш 02:00 цагаас Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Германы шигшээ баг бол дэлхийн аваргын цомыг дөрвөн удаа хүртсэн. Тэд 1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аваргын алтан цомыг хүртэж байсан шилдэг баг юм. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ийг тун тааруухан эхлүүллээ.

Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм. 21 дэх удаагийн ДАШТ-ийг хожлоор эхлүүлсэн шведчүүд Германыг хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна.

F хэсэг:

  • Швед – 3 оноо (1 хожил)
  • Мексик – 3 оноо (1 хожил)
  • Герман – 0 оноо
  • БНСУ – 0 оноо

Энэ хэсгийн зургадугаар сарын 27-д болох хуваарьтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж