Өвөрхангай, Архангай аймгийн нутагт өчигдөр дуу цахилгаантай бороо орж, үер буужээ. Тодруулбал, өчигдөр 16.30 цагт орж эхэлсэн борооны улмаас А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын 15,16,17,19 дахь км-т үер буусан байна. Автомашин зорчих хэсэгт ус хальж, далан хөвөө урсан зам нарийссан аж. Иймд тус чиглэлд зорчих иргэдийг болгоомжтой зорчихыг Хархорин АЗЗА ТӨХК-аас анхааруулж байна.
Б.БАТ