Монгол орны нийт нутгийн 30 хувьд нь зуншлага хэвийн байгаа аж. Тодруулбал, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Дархан-Уул, Төв, Нийслэл, Хэнтий, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн зарим сумдаар хэвийн байгаа юм.
Мөн 30 гаруй хувьд буюу Увс, Ховд, Завхан, Архангай, Говьсүмбэрийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдад зуншлага дунд зэрэг, 40 орчим хувьд буюу Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорнодод гандуу байгаа аж.
Б.БАТ
Холбоотой мэдээ