Хойд Солонгосоор дамжин Сөүлийг Москватай холбоно

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоор дамжин Сөүлийг Москватай холбоно

Хойд Солонгосоор дамжин Сөүлийг Москватай холбоно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Баасан гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзжээ. Уулзалтын үеэр тэд АНУ болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтаар баталгаажсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцыг бүрэн дэмжихээ мэдэгджээ.

Мун Жэ Ин өнгөрсөн пүрэв гаригт Москвад айлчилжээ. Энэ нь 1999 оноос хойш ОХУ-д хийсэн Өмнөд Солонгосын төрийн тэргүүний анхны албан ёсны айлчлал болжээ.  Айлчлалын үеэр Хойд Солонгосоор дамжин Сөүлийг Москватай шууд холбосон дэд бүтэц, эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна. Одоогийн байдлаар эдгээр төслүүд нь Хойд Солонгосын эсрэг олон улсын хориг арга хэмжээнээс болж зогсонги байдалтай байгаа аж.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй эрчим хүч, байгалийн хий, төмөр замын салбарт Пеньяныг оролцуулсан хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр ярилцжээ. Гурван улсын хамтарсан төслүүд нь Зүүн Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг тогтооход тус нэмэр болно гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж