Японы парламентын ордны хажууд каннабис ургасныг олж устгажээ. Дөрвөн ширхэг каннабис ургасан байхыг парламентын ордонд зочилсон энгийн иргэн олж илрүүлжээ. Мансууруулах нөлөөтэй ургамал хэрхэн парламентын ордны хажууд ургасан нь тодорхойгүй байна. Гэхдээ каннабисын үрийг салхи эсвэл шувуу зөөж авчирсан байх магадлалтай гэнэ.
Япон улсад хар тамхи болон каннабис ургамлыг маш бага хэмжээгээр ч болов биедээ авч явсан тохиолдолд тав хүртэл жил шоронд хорих ял оноох хатуу хуультай.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА