Хойд Солонгост энхийг илэрхийлсэн зурагт хуудас тарааж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост энхийг илэрхийлсэн зурагт хуудас тарааж эхэлжээ

Хойд Солонгост энхийг илэрхийлсэн зурагт хуудас тарааж эхэлжээ

Хойд Солонгосын дэглэм өнгөрсөн 70 жилийн хугацаанд АНУ, Сөүл, Японыг хөнөөлт дайсан гэж харагдуулах зураг хуудас тарааж, суртал ухуулж ирсэн. Харин энэ он гарсаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ болон Сөүлийн төрийн тэргүүн нартай уулзалт хийж, хойгийн нөхцөл байдал зөөлөрсөн юм. Харилцаа сайжирсан байдал Хойд Солонгост ч илрэх болжээ. Тухайлбал, Хойд Солонгосын дэглэмээс тараадаг зурагт хуудаснууд энх тайван, хөгжил дэвшлийг илэрхийлэх болсон аж. Түүнчлэн саяхан Сингапурт болсон дипломат уулзалтыг тайлбарласан өнгө аяс Хойд Солонгосын сонин хэвлэлд анзаарагдах болжээ.

Хойд Солонгосын иргэдийн олонх нь мэдээллээс тусгаарлагдсан байдаг тул дэглэмийн тараасан суртал ухуулгын материал, зурагт хуудсаар дамжуулан мэдээлэл авдаг аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж