Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

МАН хөдөлж эхэллээ

Бүрэн эрхийн хугацааныхаа 50 хувийг үдсэн МАН-ын засгийн газар хөдөлж эхэллээ.  Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговийн Алтанширээтэд баригдах газрын тосны үйлдвэрийн шав тавих арга хэмжээнд оролцсон бол Тавантолгойг УИХ-аар хэлэлцэхийг парламентын олонх дэмжлээ.  Ингэснээр ирэх долоо хоногт УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхээр болж байна. Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын хэлснээр Тавантолгойн 30 хувийг Хонконг, Нью-Иорк, Шанхайн биржээр дамжуулан зарж, босгосон мөнгөөрөө төмөр зам, авто зам тавихаар төлөвлөжээ. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ ‘Олон улсад төслөө гаргахын тулд ойролцоогоор жилийн хугацаанд бэлтгэл ажил хангана. Тавантолгой уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүд ашиглалтад орсноор жилд дунджаар 2.8 тэрбум долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400-1.100 сая долларын орлого төвлөрүүлнэ. Дээр нь шууд болон шууд бусаар 5600 гаруй ажлын байр бий болгож, эдийн засаг, нийгэмд томоохон ахиц дэвшлийг бий болгохоор байна’ гэв. Монгол Улс одоо Тавантолгойн нүүрсийг  түүхийгээр нь 65-70 ам.доллараар зарж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж