Амралтын өдрүүдэд бороотой

Хуучирсан мэдээ: 2018.06.23-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд бороотой

Амралтын өдрүүдэд бороотой

Өнөөдөр хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна. Харин маргааш бороо шивэрнэ. Салхи секундэд 8-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаахан байх ажээ.

2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд  зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж