Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын өргөгч техникүүдэд гарсан ослын талаар мэдээллээ. Тодруулбал, 2018 он гарсаар барилгын салбарт нийт найман осол гарч, таван хүн нас баржээ. Мөн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарчээ.
Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байгаа аж.
Э.Ариун