Бразилд үнэ цэнэтэй ирсэн гурван оноо

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Бразилд үнэ цэнэтэй ирсэн гурван оноо

Бразилд үнэ цэнэтэй ирсэн гурван оноо

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөө шөнө ‘E’ хэсгийн хоёр, ‘D’ хэсгийн нэг тоглолт болно.


Өнөөдөр Е хэсгийн Бразил, Коста-Рикагийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багт тэнцээний нэг оноо биш бүтэн гурван оноо хэрэгтэй байсан юм. Учир нь эхний тоглолтод Бразил Швейцарьтай тэнцсэн бол Коста-Рика Сербид хожигдоод байсан. Тэдэнд зөвхөн гурван оноо чухал байх учраас аль аль нь хянуур тоглосон.

Тоглолтын 90 минут гоолгүй өндөрлөсөн. Шүүгч зургаан минутыг өгөхөд Ф.Коутиньо ердөө эхний минутад гоол хийж багтаа чухал гурван оноог авчирлаа. Тоглолт дуусахын өмнө Неймар хоёр дахь гоолыг хийж, бразилчууд энэ дэлхийн аваргын анхны хожлоо эцсийн мөчид авлаа. Мөн тэд маш чухал гурван оноог авснаар хэсгээ тэргүүлж эхлэв. Эхний тоглолтод Швейцарын хаалганд гоол хийсэн Коутиньо энэ удаа ч багаа ялагдлаас аварсан. Түүний хувьд мэргэн буучдын жагсаалтад хоёр гоолтойгоор бичигдэж эхэллээ. 

Харин Коста-Рика цааш шалгарах боломжгүй болсон бөгөөд хоёр хожилдолтойгоор хэсгийн сүүлд бичигдсэн.

21 дэх удаагийн ДАШТ-д том багууд сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа. “С” хэсэгт Аргентин хоёр тоглолтын дараа хэсгээсээ шалгарах нь бүрхэг байгаа бол “F” хэсэгт Герман хожигдлоор эхлүүлсэн. Мөн ‘В’ хэсэгт Испани, Португалын хувь заяа сүүлийн тоглолт оос шийдэгдэх юм. 

Е хэсэгт дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн цорын ганц баг болох Бразилын шигшээ баг эхний тоглолтод Швейцарьтай тэнцэж нэг оноо аваад байсан юм. Тиймээс зөвхөн гурван онооны төлөө зүтгэсэн тэд зорилгоо биелүүлж чадлаа. Өнөөдрийн тоглолтын төгсгөлд гоол хийсэн Неймар уйлж суусан нь энэ оноо ямар хэрэгтэй байсныг илтгэнэ. Одоо бразилчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Сербтэй хийх юм.

“Е” хэсгийн Серб, Швейцарын тоглолт шөнийн 02:00-с эхэлнэ.

  1. Бразил – 4 оноо (1 хожил, 1 тэнцээ)
  2. Серб – 3 оноо (1 хожил)
  3. Швейцарь – 1 оноо (1 тэнцээ)
  4. Коста-Рика – 0 оноо (2 хожигдож хэсгээсээ шалгарах боломжгүй боллоо)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж