Тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.06.22-нд нийтлэгдсэн

Тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

Тамирчдад хүндэтгэл үзүүлнэ

Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ.

Монгол Улс олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.

Энэ өдөр олимп, паралимп, дэлхийн медальтай үе үеийн шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлэх аж. Мөн Д.Сүхбаатарын хөшөөнд үе үеийн тамирчдын төлөөлөл цэцэг өргөх юм байна. Тамирчдын баярын өдрийн арга хэмжээ Спортын төв ордон болон төв талбайд 09:00-15:00 цагийн хооронд болох аж. Түүнчлэн Монголын тамирчдын өдөрт зориулж зарим дүүргийн спорт хорооны заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон байна. 


МОНГОЛЫН ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД

1964 оны Токиогийн наадмаас олимпийн түүхээ бичиж эхэлсэн Монголын тамирчид 1968 оны Мехикогийн олимпиос анхны медалиа хүртсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд монголчууд олимпийн наадмаас 24 медаль хүртжээ.

Алтан медальтнууд:

  1. Н.Түвшинбаяр – “Бээжин-2008”, жүдо бөх
  2. Э.Бадар-Ууган – “Бээжин-2008”, бокс

Мөнгөн медальтнууд:

  1. Ж.Мөнхбат – “Мехико-1968”, чөлөөт бөх
  2. Х.Баянмөнх – “Мюнхен-1972”, чөлөөт бөх
  3. З.Ойдов – “Монреаль-1976”, чөлөөт бөх
  4. Ж.Даваажав – “Москва-1980”, чөлөөт бөх
  5. Ц.Дамдин – “Москва-1980”, жүдо бөх
  6. О.Гүндэгмаа – “Бээжин-2008”, буудлага
  7. П.Сэрдамба – “Бээжин-2008”, бокс
  8. Н.Түвшинбаяр – “Лондон 2012”, жүдо бөх
  9. Н.Төгсцогт – “Лондон 2012”, бокс
  10. Д.Сумъяа – ‘Рио-де-Жанейро 2016’, жүдо бөх

Хүрэл медальтнууд:

  1. Ч.Дамдиншарав – “Мехико-1968”, чөлөөт бөх
  2. Д.Сэрээтэр – “Мехико-1968”, чөлөөт бөх
  3. Т.Артаг – “Мехико-1968” чөлөөт бөх
  4. Д.Оюунболд – “Москва-1980”, чөлөөт бөх
  5. Р.Даваадалай – “Москва-1980”, жүдо бөх
  6. Н.Энхбат – “Сөүл-1988”, бокс
  7. Н.Баярсайхан – “Барселона-1992”, бокс
  8. Д.Мөнхбаяр – “Барселона-1992”, буудлага
  9. Д.Нармандах – “Атланта-1996”, жүдо бөх
  10. Х.Цагаанбаатар – “Афин-2004”, жүдо бөх
  11. С.Ням-Очир – “Лондон 2012”, жүдо бөх
  12. С.Батцэцэг – “Лондон 2012”, чөлөөт бөх
  13. У.Мөнх-Эрдэнэ – “Лондон 2012”, бокс
  14. Д.Отгондалай – ‘Рио-де-Жанейро 2016’, бокс

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж