Токиогоос 985км зайтай Кюүшу арал дээр оршдог Шинмоедаке галт уул нь өнөөдөр дэлбэрчээ. Галт уул өмнө нь гуравдугаар сард дэлбэрч байсан боловч өнөөдрийх шиг төдийлөн хүчтэй байгаагүй аж. Харин энэ удаагийн дэлбэрэлт 1100 метрийн өндөрт “чулуу” шидсэн гэж мэргэжилтнүүд тодорхойлсон байна.
Япон улсад идэвхтэй 110 галт уул байдгаас идэвхжил өндөртэй 47 галт уул байнгын хяналтад байдаг гэжээ. 2014 онд Онтаке галт уул дэлбэрэхэд 63 хүн амь үрэгдэж байсан. Энэ нь сүүлийн 90 жилийн түүхэнд хамгийн их гарз хохирол амссан дэлбэрэлт байсан юм.
Г. Батмандах
Эх сурвалж : Reuters.com